Нийт уураг
Энгийн уураг нь олон тооны амин хүчлээс бүрдсэн полимер юм. Уураг нь олон янз бөгөөд хүний биеийн биохимийн бүх л урвалд катализатор болох, янз бүрийн бодисыг тээвэрлэх, дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх мэт маш олон чухал үүргийг гүйцэтгэдэг. Цусны сийвэнд агуулагдаж байгаа уургуудын нийлбэрийг “нийт уураг” гэсэн ойлголтоор тодорхойлдог. Энэ нь цусны сийвэн дэх альбумин болон глобулин гэсэн уургийн нийлбэр юм. Нийт уураг нь бие махбодид дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
- Цусны бүлэгнэлд оролцох
- Цусны хүчил шүлтийг тэнцвэр
- Бодисыг тээвэрлэх
- Дархлааны хариу урвалд оролцох
Элэг, бөөр, хавдрын өвчин, тэжээлийн дутагдал, хүнд түлэгдэлт зэргийн оношилгооны үед цусны сийвэн дэх уургийн тодорхойлолтыг ашигладаг.
Гүйлгэх, гэдэсний түгжрэл, их хэмжээний түлэгдэлт, булчин задрах тахлын үед хүүхдийн цусан дахь уургийн хэмжээ их байдаг. Насан хүрэгчид болон хүүхдийн цусан дахь уургийн хэмжээ дараах тохиолдолд ихэсдэг:
- Хурц болон архаг халдварт өвчин
- Хэрлэгийн гаралтай артрит /үетэс/, хэрлэг
- Хавдрын өвчин
Дараах эмгэгүүдийн үед уургийн хэмжээ бага гардаг:
- Нойр булчирхайн үрэвсэл
- Элэгний эмгэг
- Хурц болон архаг цус алдалт
- Шээсээр ихээхэн хэмжээний уураг алдагдал дагалдсан бөөрний эмгэг
- Элгэн дэх уургийн нийлэгжил багасах
- Цус алдалт, түлэгдэлт, гэмтэл, хаван, хурц болон архаг үрэвслийн улмаас уургийн алдагдлын хэмжээ ихэссэн
- Хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдах
- Хавдар