(АЛАТ) – Аланинаминотрансфераз
АЛАТ нь амин хvчлийн солилцоонд оролцдог элэгний фермент юм. Энэ фермент нь аспартатаминотрансфераз /АСАТ/ ферментийн хамтаар элэг, зүрхний булчин, ясны булчинд их хэмжээгээр агуулагддаг. Эдгээр эрхтний эсүүд нь янз бүрийн эмгэг үйл явцын үр дүнд задрах үед АЛАТ нь цусанд ялгардаг тул шинжилгээгээр цусан дахь агууламж нь өндөр гардаг.
Дараах эмгэгүүдийн хувьд АЛАТ-ын хэмжээ ихэсдэг:
– Вирусын гаралтай гепатит
– Элэгний цирроз
– Архины шалтгаант эмгэг
– Халдварт шар
– Зүрхний дутмагшил
– Миокардит
– Нойр булчирхайн үрэвсэл
– Зүрхний шигдээс
– Шок
– Түлэгдэлт
– Ясны булчингийн гэмтэл, үхжил
– Инфаркт
Харин элэгний цирроз болон үхжил зэрэг хүнд эмгэгийн үед шинжилгээгээр АЛАТ-ын түвшин бага гардаг. Мөн В6 амин дэмийн дутагдлын үед бага гардаг.