a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Холестерин

Холестерин

Холестерин буюу холестерол нь өөх тосны солилцоонд оролцдог маш чухал органик нэгдэл юм. Холестерин нь хүний биед дараах үүргийг гүйцэтгэдэг.

  • Эсийн гадна бүтцийг үүсэхэд оролцдог
  • Цөс үүсгэх
  • Бэлгийн дааврын үүсэлтэнд оролцох
  • Д амин дэмийн нийлэгжилтэнд оролцох

Холестерин нь цусанд дараах хэлбэрээр оршдог. Үүнд:

  • Ерөнхий холестерин
  • Бага нягтралтай липопротейны /БНЛП/
  • Их нягтралтай липопротейны /ИНЛП/

Бага нягтралтай липопротейн буюу БНЛП-ны холестрерин нь ерөнхий холестериныг тээвэрлэх үндсэн хэлбэр нь юм. БНЛП –ны холестерин нь ерөнхий холестериныг эд, эрхтнүүдэд хүргэдэг. БНЛП-ны холестериныг цусан дахь холестерины хэмжээг тодорхойлохын тулд шинжилдэг. Судасны эмгэгийн үед судасны хананд холестерин хуримтлагдахын гол эх үүсвэр нь БНЛП–ны холестерин байдаг. Судасны хатуурал, зүрхний ишеми үүсэх эрсдэл нь ерөнхий холестерин гэхээсээ илүүтэйгээр БНЛП-ны холестеринтэй холбоотой байдаг. Их нягтралтай липопротеин буюу ИНЛП-ны холестерин нь өөх тос, тэдгээрийн дотор холестериныг нэг бүлэг эсээс өөр бүлэгт тээвэрлэдэг бөгөөд  тээвэрлэлтийн дараа ИНЛП –ны холестерин нь тэндээ хуримтлагдаж, эсвэл задардаг. ИНЛП-ны холестерин нь зүрхний судас, зүрхний булчин, тархины тараагуур судас болон бусад эрхтэнээс холестериныг тээвэрлэн элгэнд хүргэдэг бөгөөд элгэнд холестеринээс цөс боловсордог. ИНЛП-ны холестерин нь биеийн эсүүдээс илүүдэл холестериныг гадагшлуулдаг.

Хүний бие нь холестеролыг өөрөө боловсруулан ялгаруулдаг. Элгэнд 50-80% нь үүсч боловсорч, үлдсэн хэсэг нь арьс, гэдэсний хананд боловсордог. Бусад холестерин нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед ордог. Холестерин нь өөхтэй мах, загас, цөцгийн тос, өндөг, сүү зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Зүрх судасны системийн эмгэг, атеросклероз /судасны хананд өөхөн товруу үүсэх/, элэгний өвчнийг оношлох үед цусан дахь холестерины хэмжээг тодорхойлох биохимийн шинжилгээг заавал хийдэг.

Цусан дахь холестерины хэмжээ өндөр буюу гиперхолестеринеми нь судас хатуурлын товруу үүсэхэд нөлөөлдөг. Ийм үед холестерин нь судасны хананд наалдан доторх зайг нь багасгадаг. Ийм товруун дээр тромб /бүлэн/ үүсч, цаашдаа товруун дээрээс ховхорч цусны урсгалыг даган цаашлахдаа янз бүрийн эрхтэн, эдийн судсыг бөглөх аюултай. Ингэж бөглөвөл зүрхний шигдээс гэх мэт ноцтой үр дагавартай байдаг.

Ханасан тос, нүүрс усаар баялаг хоол иддэг хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээ өндөр байдаг. Ийм тохиолдолд өөр хүнсний бүтээгдэхүүнээр орлуулах замаар цусан дахь холестерины хэмжээг бууруулах боломжтой. Үүний тулд чихэрлэг зүйл, өндөг, цөцгийн тос зэрэг холестерин агуулдаг бүтээгдэхүүний хэрэглээг багасгана. Мөн ханасан тосны хүчлийг ханаагүйгээр орлуулах хэрэгтэй. Ханаагүй тосны хүчил нь  ургамлын тос, загасны тосонд агуулагддаг.

Дараах эмгэгүүдийн үед цусан дахь холестерины хэмжээ ихэсдэг:

  • Зүрхний ишеми өвчин,
  • Зүрхний шигдээс
  • Атеросклероз
  • Элэгний эмгэг
  • Бөөрний эмгэг
  • Нойр булчирхайн архаг үрэвсэл, хавдар
  • Чихрийн шижин
  • Гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/
  • Таргалалт
  • Өсөлтийн  дааврын дутагдал
  • Тулай өвчин
  • Архинд донтох өвчин
  • Мэдрэлийн анорекси

Мөн бэлгийн даавар, эсвэл жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл уусны дараа цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэж болно. Жирэмсний үед холестерины түвшин нь гол төлөв өндөр байдаг. Стресстэй, тамхи татдаг, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь холестеролын хэмжээ өндөр байдаг.

Дараах эмгэгүүдийн үед цусан дахь холестерины хэмжээ багасдаг:

  • Гипертериоз
  • Зүрхний архаг дутмагшил
  • Мегабласт анеми
  • Талассеми
  • Элэгний циррозын төгсгөлийн шат
  • Элэгний хавдар
  • Уушгины сүрьеэ

Мөн ханасан тос, холестерин бага агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, зарим төрлийн эм бэлдмэлийг уусны дараа цусан дахь холестерины хэмжээ багасдаг.

error: Content is protected !!