Глюкоз
Глюкоз нь нүүрс усны солилцоонд оролцдог гол үзүүлэлт юм. Хүний зарцуулж байдаг нийт энергийн талаас илүү нь глюкозыг исэлдэсний үр дүнд үүсдэг. Цусан дахь глюкозын түвшнийг тодорхойлох нь чихрийн шижингийн оношлогоонд заавал хийгддэг. Цусан дахь глюкозын агуулгыг инсулин гэдэг даавар тохируулдаг. Инсулин нь нойр булчирхайн үндсэн даавар юм.
Дараах эмгэгүүдийн үед цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг:
- Чихрийн шижин
- Дотоод шүүрлийн эмгэг
- Нойр булчирхайн архаг болон хурц үрэвсэл, муковисцидоз
- Элэг болон бөөрний архаг эмгэгүүд
- Тархинд цус харвах
- Зүрхний шигдээс
Мөн хүчтэй сэтгэл хөдлөл, стресс, тамхи татах, буруу хооллолтын үед глюкозын түвшин нэмэгддэг.
Дараах эмгэгүүдийн үед цусан глюкозын түвшин буурдаг:
- Нойр булчирхайн эмгэгүүд
- Гипотиреоз /бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал/
- Элэгний эмгэгүүд
- Ходоодны хавдар
- Согтууруулах ундаа, хүнцэл болон зарим эм бэлдмэлд хордох