Шээсний хүчил
Шээсний хүчил нь азотын илүүдлийг гадагшлуулдаг. Шээсний хүчил нь элгэнд үүсдэг бөгөөд цусны сийвэнд натрийн давс хэлбэрээр агуулагдаж байдаг. Шээсний хүчлийг бөөр нь цуснаас гаргадаг. Бөөрний үйл ажиллагаа алдагдах үед шээсний хүчлийн солилцоонд өөрчлөлт гардаг. Энэ нь цусанд натрийн давс хуримтлагдах, шээсний хүчлийн хэмжээ ихсэн эд, эрхтнийг гэмтээх зэрэг үр дагавартай байдаг.
Шээсний хүчлийн хэмжээ ихсэх шалтгаан:
Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэхийг гиперурикеми гэдэг бөгөөд энэ нь анхдагч ба хоёрдагч тулай өвчний үндсэн шинж тэмдэг юм. Анхдагч тулай нь зөвхөн шээсний хүчлийн түвшин ихсэх байдлаар илрээд өөр ямар нэг шинж тэмдэггүй байж болно. Хоёрдогч тулай нь бөөрний үйл ажиллагаа алдагдах, хорт хавдар, эдийн гэмтэл, эсвэл өлсгөлөнгөөс үүдэлтэй байж болно. Анхдагч тулай нь шээсний хүчлийн биеэс гадагшлах үйл явц нь удааширсан, эсвэл шээсний хүчлийн нийлэгжүүлэлт хэт ихэдсэн үед даамжирдаг. Шээсний хүчлийн талстууд нь үе мөч, арьсны доорх эсүүд, бөөрөнд тунадасжин хуримтлагддаг. Үүний үр дүнд хоёрдогч тулай өвчин үүсдэг.
Хоёрдогч тулай өвчнөөс үүдэлтэй гиперурикеми нь дараах эмгэгүүдийн үед үүсдэг:
- Лейкоз, лимфом
- В12 амин дэмийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт
- Зарим төрлийн хурц халдварт өвчин
- Элэг, цөсний замын эмгэг
- Чихрийн шижин
- Архаг экзем
- Хайрст үлд
- Харшил
- Бөөрний эмгэг
- Жирэмсний хордлого
- Ацидоз
- Архины хурц хордлого
Биеийн хүч шаардсан ачаалал авах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаанд өлсөх зэрэг цусан дахь шээсний хүчлийн түвшин нэмэгддэг.
Шээсний хүчлийн түвшин буурах буюу гипоурикеми нь дараах тохиолдолд илэрдэг:
- Вильсон-Коноваловын өвчин
- Фанконий хам шинж
- Нуклеиний хүчлээр дутмаг хоол, хүнс
Мөн зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхэд шээсний хүчлийн хэмжээ буурч, эсвэл нэмэгдэж болно.