a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Креатинин

Креатинин

Креатинин нь уургийн солилцооны бүтээгдэхүүн бөгөөд элгэнд үүсээд дараа нь цусанд ялгардаг. Креатинин нь булчингийн болон бусад эдийн энергийн солилцоонд оролцон улмаар бөөрөөр ялгаран шээсээр гадагшилдаг бөөрний үйл ажиллагааг тодорхойлогч чухал үзүүлэлт юм. Креатинины цусан дахь хэмжээ нь булчингийн массаас шалтгаалдаг тул эрэгтэйчүүдийн цусан дахь хэвийн хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс гол төлөв өндөр байдаг. Мөн булчингийн масс богино хугацаанд хурдан өөрчлөгддөггүй болохоор креатинины цусан дахь хэмжээ нь тогтвортой хэмжигдэхүүн юм.

Бөөр, ясны булчингийн байдлыг оношлоход цусан дахь креатинины хэмжээг тодорхойлох шинжилгээ хийдэг. Креатинины хэмжээ нэмэгдсэн байх нь бөөрний архаг болон хурц дутмагшил, туяаны өвчин, бамбай булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхжил, мөн зарим төрлийн эм уух, шингэн дутагдах, механик гэмтэл, эсвэл мэс заслын дараа болон булчин гэмтэхэд креатинины хэмжээ нэмэгддэг. Мөн мах, махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь креатинины хэмжээ өндөр байж болно. Харин өлсөх, цагаан хоолны дэглэм барих, булчин масс буурах, жирэмсний 1-2 үе, кортикостероид эм уусны дараа креатинины хэмжээ буурдаг .

error: Content is protected !!