a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Мочевин

Мочевин

Мочевин нь уургийн задралын үндсэн бүтээгдэхүүн юм. Элэг нь  мочевиныг аммиакаас ялгаж авдаг. Мочевин нь шээсийг ялгаруулах явцад оролцдог. Мочевины задралаар хүний биед маш хортой нөлөө үзүүлдэг аммиак гэдэг бодис үүсдэг бөгөөд хүний биеэс шээсээр дамжин гадагшилдаг. Иймд, цусан дахь мочевиныг гадагшлуулах үйл явц саатах нь бөөрний ялгаруулах үйл ажиллагаанд өөрчлөлт гарсныг илтгэнэ.

Цусан дахь мочевины хэмжээ өндөр байх нь дараах эмгэгийн шинж тэмдэг байдаг. Үүнд:

  • Бөөрний өвчин
  • Зүрхний дутмагшил
  • Шээс гадагшлах замын согог
  • Лейкоз, хавдар
  • Хүчтэй цус алдалт
  • Шок, хүчтэй халуурал
  • Түлэгдэлт
  • Шээсний замын битүүрэл
  • Зүрхний хурц шигдээс

Мөн биеийн хүчний ачаалал авах, эр бэлгийн даавар, глюкокортикостероидуудыг хэрэглэсний дараа мочевины хэмжээ нэмэгддэг. Харин шинжилгээгээр цусан дахь мочевины хэмжээ буурах нь элэгний үрэвсэл, цирроз, элэгний ком зэрэг элэгний үйл ажиллагааны хямралтай холбоотой байдаг. Мөн жирэмсний үед, фосфор, эсвэл хүнцлээр хордох үед мочевины хэмжээ буурдаг. Цусан дахь мочевины концентраци /нягтрал, төвлөрөл/ нь тухайн хүний хооллолтоос шалтгаалж болно. Мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн зэрэг уургийн агуулга өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэх үед цусан дахь мочевины хэмжээ нэмэгддэг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох үед мочевины хэмжээ буурдаг.

error: Content is protected !!