a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Төмөр

Төмөр

Төмөр (Fe) нь хүчилтөрөгчийг холбох, тээвэрлэх, хүргэх үйл явцад оролцдог. Төмөр нь исэлдүүлэгч чанартай ч хүчилтөрөгчийг исэлдүүлдэггүй төдийгүй эд, эрхтнийг амин чухал шаардлагатай хүчилтөрөгчөөр хангадаг. Төмрийн ионууд нь миоглобин, гемоглобины молекулын найрлаганд ордог бөгөөд цусыг улаан өнгөтэй болгож байдаг. Мөн эдийн амьсгалах явцад оролцож, цус төлжүүлэх үйл явцад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх төмөр нь гэдсэнд шимэгдээд цусаар дамжин цусны улаан эс буюу эритроцитийг үүсгэдэг чөмгөнд очдог. Цусанд агуулагдаж байгаа төмрийн дийлэнх нь гемоглобины найрлаганд оролцдог. Тодорхой хэмжээний төмрийг эд, дотор эрхтнүүд нөөцөлдөг бөгөөд  түүний ихэнх хэсэг нь элэг, дэлүүнд байдаг.

Цусан дахь төмөр дутагдах нь гемоглобины тоо бууран төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт үүсэхэд хүргэдэг. Цус багадалтын улмаас хүүхдийн хөгжил оройтох, дархлаа сулрах, арьс цонхийх, амьсгаадах, зүрхний цохилтын тоо олшрох гэх мэт олон өөрчлөлтүүд гардаг. Хүн төмөр агуулсан бүтээгдэхүүнээр төмрийн алдагдлыг тогтмол нөхөж байх ёстой. Үүнээс 20%-ийг хүн махан бүтээгдэхүүнээс  авдаг. Мөн гахайн болон хонины элэг, элэгний нухаш, тахианы өндөг, сүү, вандуй, шош, улаан буудай, гурил зэрэгт агуулагддаг. Төмөр нь мөн хүнсний ногоо, жимс жимсгэнэд агуулагддаг.

Эмэгтэйчүүдийн төмрийн хэрэгцээ нь эрэгтэйчүүдийнхээс бараг хоёр дахин өндөр байдаг. Учир нь эмэгтэй хүн биеийн юм ирэх үед ихээхэн хэмжээний төмрийг алддаг. Жирэмсний үед төмрийн хэрэгцээ ердийн үеийнхээс 1,5 дахин өндөр байдаг. Иймд, төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед болон хүүхдээ хөхөөр хооллохдоо төмрийн бэлдмэл уухыг эмч нар зөвлөдөг. Мөн хүүхдийн хурдацтай өсч байгаа эдүүдэд төмөр ихээр шаардлагатай байдаг тул хэрэгцээ нь ч өндөр байдаг.

Янз бүрийн гаралтай цус багадалтыг оношлох, эмчилгээний явцыг хянах, хурц болон архаг халдварт өвчнийг илрүүлэх, амин дэмийн дутагдал болон ихдэлтийг тогтоох, хоол боловсруулах замын үйл ажиллагааны эмгэгийг илрүүлэх явцад цусан дахь төмрийн хэмжээг тодорхойлох биохимийн шинжилгээг хийдэг.

Дараах  эмгэгүүдийн үед цусан дахь төмрийн хэмжээ нэмэгддэг:

  • Гемохроматоз
  • Гемолитик цус багадалт
  • Төмрийн бэлдмэлд хордох
  • Гипо- апластик цус багадалт
  • Элэгний эмгэг
  • Хурц лейкеми
  • Тугалганд хордох

Мөн зарим төрлийн эм бэлдмэлийг хэрэглэсний дараа цусан дахь төмрийн хэмжээ ихсэж болно.

Дараах  эмгэгүүдийн үед төмрийн хэмжээ багасдаг:

  • Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт
  • В12 витамины дутагдал
  • Архаг болон хурц цус алдалт
  • Архаг болон хурц халдварт өвчин
  • Ходоод, гэдэсний өвчин
  • Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал
  • Элэгний архаг эмгэг

Мөн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллох, зарим төрлийн эм бэлдмэл уух, биеийн хүчний хүнд ачааллын дараа төмрийн дутагдал үүсч болно.

Tags:
error: Content is protected !!