a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Кальци

Кальци

Кальци (Са) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент юм. Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:

  • Зүрхний хэвийн хэмнэлийг тогтоон барих, зүрх судасны системийн хэвийн ажиллагааг хангах
  • Төмрийн солилцоонд оролцож, ферментийн идэвхийг зохицуулах
  • Мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад, мэдрэлийн импульсийг дамжуулахад оролцох
  • Фосфор, кальци нь яс болон шүдийг бат бэх байлгах
  • Цусны бүлэгнэлтэнд оролцож, эсийн гадаргын нэвчимтгий чадварыг зохицуулах
  • Дотоод шүүрлийн зарим булчирхайн үйл ажиллагааг хангах
  • Булчингийн агшилтанд оролцох

Кальци нь хүний биед хоол хүнсээр дамжин ясанд солилцоонд ороод бөөрөөр дамжин гадагшилдаг. Паратгормон болон кальцитриол буюу витамин Д3 нь кальцийн шингэлт, гадагшлуултыг зохицуулж байдаг. Кальцийг шингээхийн тулд хүний биед хангалттай хэмжээний Д аминдэм агуулагдаж байх ёстой.

Кальцийн цусан дахь хэвийн хэмжээ

Хүний бие дэх дийлэнх кальци нь буюу 99% шүд, ясанд байдаг бол ердөө 1% цусны сийвэнд агуулагддаг. Цусанд кальци нь дараах байдлаар байдаг. Үүнд:

  • Чөлөөт буюу ионжсон кальци
  • Кальцийн лактат, кальцийн фосфат г.м. кальцийн нэгдлүүд
  • Альбуминтай холбогдсон кальци

Насанд хүрсэн хүн өдөрт 1 гр орчим кальцийг хоолоороо авч байх ёстой гэж үздэг. Кальци нь ээдэм, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, шош, самар, хушга, наранцэцгийн самар, ногоон өнгөтэй хүнсний ногоо, сармис зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэхдээ шоколад, их хэмжээний өөх тос, үр тариа зэрэг нь кальцийн шингэлтэнд саад болдог.

Жирэмсний үеийн кальцийн хэрэгцээ

Жирэмсний үед хоногт кальцийн хэрэгцээ нь 1000-1200 мг болж нэмэгддэг. Жирэмсний үед кальци дутагдах нь шүд, яс нь хэврэгшиж цаашид шүдний эмгэг, яс сийрэгжих эмгэг эрт үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймд, жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн заалтын дагуу витамин, эрдэс бодис уух ёстой. Мөн цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлох шинжилгээг өгч байх хэрэгтэй. Гэхдээ кальцийн хоногийн хэмжээг 2000мг –аас хэтрүүлбэл хордлогод орох аюултайг санаж, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.

Дараах эмгэгүүдийн үед цусан дахь кальцийн хэмжээ ихэсдэг:

  • Бамбай булчирхайн үйл  ажиллагаа хэт идэвхжих
  • Ясны гэмтэл дагалдуулсан хавдар
  • Д амин дэмийн хэмжээ ихсэх
  • Бамбай булчирхайн хордлого
  • Нугасны сvрьеэ
  • Бөөрний архаг дутмагшил

Кальцийн дутмагшил буюу гипокальцеми нь дараах өвчний үед илэрдэг:

  • Рахит
  • Остеопороз /яс сийрэгжих/
  • Остеомаляци /яс зөөлрөх/
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах
  • Бөөрний архаг дутмагшил
  • Магнийн дутагдал
  • Механик шалтгаантай шарлалт
  • Элэгний дутмагшил

Мөн хавдрын эсрэг болон шөрмөс таталтын эсрэг эм бэлдмэл хэрэглэсний нөлөөгөөр кальцийн дутмагшил үүсч болно. Кальцийн дутагдал нь шөрмөс татах, нойргүйдэх, сэтгэл таагүйтэх гэх мэт шинж тэмдгээр илэрнэ.

Tags:
error: Content is protected !!