CA15-3 (Хөхний хавдрын маркер)
Хөхний хавдрын сонгомол маркер юм. Энэ маркер нь онкофеталны эсрэг төрөгчийн бүлэгт багтдаг. Эрүүл эмэгтэйчүүдэд дээд хэмжээ нь 28ЕД/мл . Жирэмсний сүүлийн хагаст CA15-3 хэмжээ 50ЕД/мл хүртэл ихсэж болно. Энэ бол хэвийн ихсэлт гэж үздэг. CA15-3 маркер нь хөхний тархсан хавдрын өвчтөний 85%д нь, 1 ба 2 үе шатны 20%-д тус тус ихэсдэг. Маркерийн хэмжээ нь хавдрын эсийн ялгаралтын зэрэгтэй шууд хамааралтай. CA15-3 маркер нь дахисан хавдарт маш мэдрэг байдаг / 70%-с дээш/. Өөрөөр хэлбэл хавдарын дахилтын шинж илрэхээс 2 сарын өмнөөс энэхүү маркерын хэмжээ ихэсдэг. Ер нь CA15-3 маркерийг хөхний хавдартай өвчтөнг хянахад ашигладаг. CA15-3 маркер хөхний эмгэгшил, хоргүй хавдар, элэгний архаг үрэвсэл, цирроз, саркойдоз, сүрьеэ, уушгины архаг үрэвсэлийн үед ихэсдэг. CA15-3 маркер өндгөвчний /46%/, уушгины / 26%/, элэгний хавдрын/30% /-д тохиолддог.