CA 19-9 (Нойр булчирхайн хавдрын маркер)
Эрүүл хүмүүст СА 19-9 түвшин харьцангуй бага байдаг. Насанд хүрсэн хүнд энэ маркер нь дотор эрхтнүүдийн булчирхайлаг хучуур эдэд ул мөр төдий илэрдэг. CA 19-9-н байх дээд хэмжээ нь 37 ЕД/мл. Маркер нь зөвхөн цөсөөр гадагш ялгардаг тул цөс зогсонгишсон үед сийвэнд түүний хэмжээ ихэсдэг. Элэг, нойр булчирхайн өвчний үед ихэсдэг. Нойр булчирхайн хавдар болон нойр булчирхайн үрэвсэл гэх мэт бусад өвчнөөс ялган таних, хавдрын эмчилгээний үр дүнг тодорхойлох болон хавдрын сэдрэлтийг хянахад ашигладаг. Цөсний хүүдийн хавдартай хүмүүсийн 65%-н СА 19-9 түвшин өндөр байдаг. Янз бүрийн шалтгаантай үрэвсэлт өвчин, хоргүй хавдрын үед тухайлбал , элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл, умайн булчингийн хоргүй хавдар гэх мэт өвчнүүдэд илэрдэг.