СА 125 (Өндгөвчний хавдрын маркер)
Энэ нь уургийн гялтан бүрхүүлийн хучуур эдэд илэрдэг. Насанд хүрсэн хүнд хэвлий, цээжний хөндий, зүрхний үнхэлцгийн гялтанд ул мөр төдий байдаг. CA125 эх үндэс нь эрүүл эмэгтэйн умайнд байдаг бөгөөд сарын тэмдэг ирэх үед хэмжээ нь өөрчлөгдөж байдаг. Байх ёстой дээд хэмжээ нь 35 ЕД/мл. Өндгөвчний хоргүй хавдар, эндометриозтой өвчтөний 15- 20%-д CA125 хэмжээ нь 150 ЕД/мл болтлоо ихэсдэг. CA125 нь булчирхайлаг хавдрын үед хавтгай хучуур эдийн хавдраас илүү ихэссэн байдаг. Дээр дурьдсан хавдартай өвчтөнүүдэд үндсэн маркер болж чадахгүй зөвхөн эмчилгээний үр дүнг хянах, дахилтыг эрт илрүүлэхэд ашигладаг. CA125 бол өндгөвчний хорт хавдрын үндсэн маркер юм. CA125-н хэмжээ нь өндгөвчний өмөнгийн 1 үе шатанд 40%, 4 үе шатанд 100% хүртэл ихэсдэг. Ер нь CA125-н хэмжээ эсийн өндөр ялгаралтай хавдраас бага ялгаралтай хавдартай өвчтөнд огцом өндөр болдог. Зарим тохиолдолд 20000 ЕД/мл дээш болдог. Орчин үед CA125-г өндгөвчний хавдрын эмчилгээний үр дүнг үнэлэх, дахилтыг илрүүлэхэд заавал тодорхойлох ёстой шинжилгээний нэг гэж үздэг.
Өндгөвчний хавдрын улмаас мэс засал хийлгэсэн өвчтөнд CA125-н байх ёстой хэмжээ 5 ЕД/мл болтлоо багасдаг. Мөн өндгөвчний хавдрыг эрт илрүүлэх зорилгоор CA125 маркерийг шинжилж тогтоодог болсон. 55 дээш насны эмэгтэйчүүдэд хагас жил тутам CA125 маркерийг тодорхойлох шаардлагатай байдаг. Ингэж тогтмол шинжилгээгээр өндгөвчний хавдрын 1 ба 2-р шатанд илрүүлэх боломжтой байдаг.