12 сар 25, 2019
Биохимийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс
ХҮНИЙ БИЕ МАХБОДИЙН БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ ИЛРҮҮЛЭН ОНОШЛОХ, ЭМЧИЛГЭЭГ ХЯНАХ, ЭМЧИЛГЭЭНИЙ ТАКТИКИЙГ БОЛОВСРУУЛАХ, ТАВИЛАНГ ТОДОРХОЙЛОХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ.
БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС
- Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
- Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.