Чихрийн шижингийн (ЧШ) үеийн хөлийн шарх
Чихрийн шижинг сайн хянаж сахарын хэмжээг тогтмол барихгүй бол хөлд гэмтэл үүсдэг. Энэ нь даамжирсаар арьсны эд гэмтэн, ил шарх болдог байна. Хөлийн том хуруунууд болон товгор хэсгүүд дээр ихэвчлэн тохиолддог. Шархны хэмжээ яс хүртэл томорч болно. Сахарын хэмжээг бууруулахгүй удах нь энэ нөхцөл байдалд хүргэх ба хөлөө тогтмол угааж цэвэрлэн, арчлах нь ЧШ-ийн үеийн хөлний хүндрэлээс сэргийлдэг. Хэрвээ халдвар авсан бол хөл үхжиж, тайрах хүртэл хүндрэл гардаг тул арчилгаатай байх шаардлагатай.
ЧШ-ийн үеийн хөлийн шархны шинж тэмдэг
Хөлийн шархтай холбоотой олон төрлийн шинж тэмдэг байдаг.
- Оймсны болон гутлын холгосон хэсгээс шингэн гарах
- Нэг эсвэл хоёр талын хөл хавагнах, улайх, шархлах, эвгүй үнэр гарах
- Цусны урсгал удааширсны улмаас шарх орчим хар эд ургах
- Шарх орчмын эд эс үхжсэнээс болж хэсэг газрын эсвэл бүтэн хэмжээний үхжилт үүсэх
ЧШ-ийн үеийн хөлийн шархны шалтгаан
- Цусны урсгалын дутагдал: Судсаар урсах цусны урсгал өтгөрч удааширснаас шарх эдгэрэхгүй удна.
- Цусан дахь сахар ихсэх
- Мэдрэлийн гэмтэл: Хөлний мэдрэл өртвөл хөлөө мэдрээхгүй байх шинж тэмдэг илэрнэ.
- Хөлийн шарх: Хөлийн мэдрэлүүд гэмтснээс болж мэдрэхүй өөрчлөгдөн жижиг гэмтсэн хэсэг шарх болтол явдаг.
- Хөлийн тэжээл алдагдах
- Тамхи хэрэглэх: Энэ нь цусны урсгалыг удаашруулдаг
ЧШ-ийн үеийн хөлийн шархны эмгэг зүй
ЧШ-н шарх үүсэх үндэс нь арьсны хэвийн булчирхайнуудын үйл ажиллагаа зогсон арьс хуурайшихаас эхэлдэг. Энэ нь арьсны механик эрсдлийг ихэсгэдэг. Мөн цусны урсгал удаашрах нь шалтгааны 60-с их хувийг бүрэлдүүлдэг.
ЧШ-н үеийн хөлийн шархны эмчилгээ
Эмчилгээний гол нь цусан дахь сахарыг хянахаас эхэлнэ. ЧШ-нд эмчилгээ байхгүйтэй адил шарханд мөн цусан дахь сахарыг бага барихаас өөр эмчилгээ байхгүй юм. Гэхдээ хөлийн шарх үүсэхээс мөн үүссэн ч хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. Антибиотик, цус шингэлэх эм хэрэгтэй болж магадгүй. Хүнд тохиолдолд хөл тайрах эмчилгээ хийдэг. Алхах дасгал хийх болон хөлөө арчлах нь хүндрэлээс сэргийлэх сайн арга юм. Мөн ЧШ-тэй хүнд зориулсан гутал, зориулалтын зөөлөвч хийх, эвэр үү зэрэг ургацгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
ЧШ-н үеийн хөлийн шарх ба үүдэл эсийн эмчилгээ
Мезенхимийн үүдэл эс нь ЧШ үеийн хөлийн шархтай хүмүүст хамгийн үр дүнтэй эсийн эмчилгээ юм. МҮЭ нь дархлаа дэмжих үйлдэлтэй. Мөн хүйн судаснаас ялган авсан үүдэл эсээр амжилттай эмчилж байна. Үүдэл эс нь гэмтсэн эсийг нөхөн сэргээх чадвартай тул шархыг анихад тусалдаг байна.