1-р хэлбэрийн чихрийн шижин
1-р хэлбэрийн чихрийн шижинг мөн инсулин хамааралт ЧШ, залуусын ЧШ гэж нэрлэдэг. Энэ нь нойр булчирхай инсулиныг удаан хугацаанд үйлдвэрлэхгүй байхыг хэлнэ. Инсулин нь сахарын солилцоонд орж энерги үүсгэдэг. 1-р хэлбэрийн ШЧ-ийн үед цусан дахь сахарын хэмжээ маш ихэсдэг.
Сахар нь булчин болон бусад эдийг үүсгэдэг эсийн энергийн гол эх үүсвэр юм. Эх үүсвэр нь элэг болон хоол хүнс байдаг. Сахар нь цусны урсгалд орон инсулины тусламжтай эс рүү нэвтэгдэг. ЧШ-тэй хүмүүсийн хувьд инсулин ялгардаггүй учир цусан дахь сахарын хэмжээ эрс ихэсдэг. Элэг нь сахарыг глюкаген болгон хадгалах ба хоол хүнсээр сахар орж ирэхгүй байгаа үед эргэн глюкагенээ ашиглан сахарын хэрэгцээг нөхөж өгдөг байна.
1–р хэлбэрийн ЧШ–ийн шинж тэмдэг
- Ам цангах
- Шалтгаангүй жин буурах
- Шээс олшрох
- Их идэх
- Ядарч, турах
- Хараа бүрэлзэх
- Шарх эдгэрэхгүй удах
1–р хэлбэрийн ЧШ–ийн шалтгаан. Тодорхой шалтгааныг одоо болтол тодорхойлоогүй байна. Гэхдээ хүний биеийн дархлааны систем нойр булчирхайд байрлах инсулин ялгаруулдаг эсийг устгадаг гэж таамаглаж байна. Энэ нөхцөл байдал нь удамшлын бөгөөд нэг үеэс нөгөө үе рүү генээр дамжин үлддэг. Үүнээс гадна тарган болон амттанд дуртай хүмүүс нь өвдөх хандлагатай байдаг.
1–р хэлбэрийн ЧШ–ийн хүндрэл. Энэ хэлбэрийн үед том эрхтэнүүд болох зүрх, бөөр, цусны судас, мэдрэл, нүд зэрэгт нөлөөлдөг. Гэсэн хэдий ч цусны сахараа хэвийн хэмжээнд барьж чадвал хүндрэл гарахгүй байх боломжтой байдаг. Зүрхний зарим хүндрэлд титэм судасны өвчин, зүрхний шигдээс, харвалт болон атеросклероз орно. Мэдрэлийн өвчин, бөөрний өвчин, чихрийн шижингийн үеийн нүдний өвчин, болор цайх, нүдний даралт ихсэлт, бэлгийн чадвар алдалт, хөлийн шарх, чихрийн шижингийн кетоацедоз, жирэмслэлттэй холбоотой цусны даралт ихсэх, жирэмсний хожуу хордлого зэрэг нь II зэргийн хүндрэл юм.
1–р хэлбэрийн ЧШ–ийн физиологи. Хоол боловсрох үед нарийн гэдэст сахар шимэгддэг. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр нойр булчирхай инсулиныг үйлдвэрлэх дохиог авдаг. Гэвч бета эс гэмтсний улмаас инсулин үүсэхгүй улмаар цусан дахь сахарыг задалж чадахгүй хэмжээ нь ихэсдэг байна. Ингэж ЧШ үүсдэг байна.
1–р хэлбэрийн ЧШ–ийн оношлогоо. Цус болон шээсэнд сахарын хэмжээг үзэж шинжилнэ.
1–р хэлбэрийн ЧШ–ийн эмчилгээ. 1-р хэлбэрт одоо болтол бүрэн эмчилгээ байхгүй байна. Хоолны дэглэм, амьдралын хэв маяг өөрчлөх болон инсулин тарьж цусан дахь сахарын хэмжээг бага байлгах боломжтой.
1–р хэлбэрийн ЧШ–д үүдэл эсийн эмчилгээ. Эмийн эмчилгээнд хариу урвал өгөхгүй байгаа өвчтөнүүдэд үүдэл эсийн эмчилгээ нь үр дүнтэй. Үүдэл эс нь олон төрлийн эс рүү ялгаран хөгжих чадвартай байдаг. Мезенхимийн үүдэл эс нь инсулин ялгаруулдаг бета эс болон хөгждөг ба энэ чадвар дээр нь тулгуурлан ЧШ-г эмчилж байна.