a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

2-р хэлбэрийн чихрийн шижин

2-р хэлбэрийн чихрийн шижин

2-р хэлбэрийн ЧШ буюу гипергликеми гэдэг нь цусан  дахь сахар ихсэлтээр илэрдэг. Энэ үед нойр булчирхай сахарын солилцоонд орох хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чаддаггүй. Үүнийг инсулин хамааралт гэж нэрлэдэг. Мөн насанд хүрэгчдийн ЧШ гэж бид мэддэг. Энэ нь удаан хугацаанд бүрэлддэг процесс юм. Илүүдэл жинтэй тарган хүмүүст илүү тохиолдох хандлагатай.

2-р хэлбэрийн ЧШ шалтгаан. Юны өмнө нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин ялгаргаруулж чаддаггүй, энэ нь сахарыг бодисын солилцоонд оруулж амжилгүй цусанд ихэсгэдэг байна. Хэд хэдэн шалтгаан хавсарч энэ хэлбэрийг үүсгэдэг.

  • Ген: 2-р хэлбэрийн ЧШ нь удамшлын байдаг.
  • Илүүдэл жин: Таргалалт нь инсулин багадалтыг үүсгэдэг. Илүүтэйгээр хүүхдэд тохиолддог.
  • Бодисын солилцооны хам шинж: Инсулин багадалттай хүмүүс ихэвчлэн даралт ихсэх, төвийн хэсгийн таргалалт, холестрол болон триглицерид ихсэлт зэрэг өөрчлөлттэй хавсарсан байдаг.
  • Элэгний дутагдал: Элэг цусан дахь сахарын хэмжээ бага байвал сахарыг бодисын солилцоонд илгээдэг. Хоолны дараа цусан дахь сахарын хэмжээ хэвийн байвал элэг сахар ялгаруулахаа больдог. Гэвч дутагдалтай элэг нь хоол орж ирж байгааг мэдрэхгүй сахарыг үргэлжлүүлэн ялгаруулж цусанд ихэсгэдэг байна.
  • Эс хоорондын мэдээлэл алдагдах: Хэрвээ эс хоорондын мэдээ дамжуулалт алдагдвал инсулин ялгаралт болон зарцуулалт алдагдана.
  • Жирэмсний ЧШ
  • Өндгөвчний олон уйланхайтах хам шинж
  • Дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Тамхидалт
  • Стресс

Шинж тэмдэг. Шинж тэмдэг маш бүдэг явагддаг учир мэдэгдэхгүй байх магадлалтай байдаг.

  • Ам их цангах: Цусан дах сахар ихэссэнээр цусны урсгал өтгөрч эдээс шингэнийг татдаг ба энэ нь цангах мэдрэмжийг төрүүлдэг.
  • Нүд бүрэлзэх: Энэ нь мөн эдийн шингэнийг татсантай холбоотой.
  • Арьс хуурайших
  • Уур уцаартай болох
  • Гар хөл салагнах, бадайрах
  • Шарх эдгэрэхгүй удах
  • Жин багасах: Сахар бодисын солилцоонд орохгүй байвал биемахбод энергээ бусад эд эрхтнүүдээсээ шавхаж эхэлдэг.

Хүндрэл. 2-р хэлбэрийн ЧШ-н шинж тэмдэг бүдэг явагддаг тул хүндрэл гарах нь элбэг байдаг. Зарим том хүндрэлд:

  • Зүрх судасны өвчин: ЧШ нь титэм судасны эмгэг, зүрхний шигдээс, харвалт, атеросклероз болон цусны даралт ихсэх эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй.
  • Мэдрэлийн эмгэг: Цусан дахь их сахар нь мэдрэлийн судасны ханыг гэмтээдэг. Хөлийн хуруунаас эхлэн жирвэлзэх, бадайрах, өвдөх зэрэг зовиурууд эхэлдэг. Цусан дахь сахарын хэмжээгээ хянахгүй байх нь эрчүүдэд бэлгийн сулрал үүсгэдэг.
  • Бөөрний эмгэг: ЧШ нь бөөрний шүүлтийн системийг гэмтээдэг. Энэ нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулан дутагдалд хүргэх эсвэл эргэлтгүй өөрчлөлтөнд оруулдаг байна.
  • Нүдний гэмтэл: ЧШ-г хянахгүй бол сохорол үүсэх хүртэл хүндрэл гарна. Мөн болор цайх, нүдний даралт ихсэх өвчинг үүсгэх магадлал ихэсдэг.

2-р хэлбэрийн ЧШ оношлох. Цусны шинжилгээгээр оношлох боломжтой. А1С шинжлүүр нь  цусан дахь сахарын сүүлийн 2,3 сарын дунджийг үзүүлнэ. А1С нь 6.5% ба түүнээс их бол ЧШ заана. 5.7%-с бага байвал хэвийн. Өлөн үеийн сахар 100 mg/dl-с бага байх ёстой ба 126 mg/dl-с их бол ЧШ болсныг илтгэнэ. Ачаалалтай үеийн сахар тодорхойлoх шинжилгээгээр (чихиртэй ус уугаад 2 цагийн дараа хэмжих) 200 mg/dl- их бол мөн ЧШ-р өвдснийг илтгэнэ.

2-р хэлбэрийн ЧШ эмчилгээ. Өвчин нь удаан хугацааны туршид үүсч бий болох ба эмчилгээний арга байхгүй байна. Гэхдээ хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, жингээ бууруулах зэргээр хянаж болно. Инсулин эмчилгээ  шаардлагатай.

Мөн зарим төрлийн эм байдаг (Метформин, сулфанилуриаз болон меглитенитис). Инсулин эмчилгээг урт хугацааны инсулиныг оройд тарих маягаар эхэлдэг. Энэ бүх эмчилгээнүүд дээр бага тунтай аспирин, цусны даралт бууруулах эм, цусан дахь өөх тосыг багасгах эм зэргийг хэрэглэх нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхэд үр дүнтэй. Эцэст нь, 2р хэлбэрийн ЧШ-тэй хүний БЖИ 35-с дээш байвал ходоодны эзэлхүүн багасгах мэс засал хийж боно. Энэ нь хоол бага идэх, жин хаяхад тустай байдаг.

2-р хэлбэрийн ЧШ-д үүдэл эс хэрэглэх. Үүдэл эс нь нойр булчирхайг инсулин ялгаруулахыг дэмждэг. Үүдэл эсийг давтамжтай маягаар эмчилгээнд хэрэглэх нь ЧШ-г эмчилдэг байна. Энэ нь үүдэл эсийн ялгарах чадвар нь инсулин үүсгэдэг бета эс болон хувирч чаддагаар тайлбарлагдана.  Эсийг хэсэг газарт болон судсаар тарьж болно. Аль нь ч бай эс нойр булчирхайд хүрч гэмтсэн бета эс болон хувирдаг. Ингэснээр сахарыг задлах инсулин ялгарч эхэлдэг байна.

error: Content is protected !!