
Остеоартрит
Остеоартритийг(ОА) бид бүтцийн өөрчлөлт үений өвчин мөн бүтцийн өөрчлөлт үений үрэвсэл гэдгээр мэддэг. Энэ нь хамгийн түгээмэл тохиолддог архаг явцтай үений өвчин ба өвдөг, ташаа, нурууны доод хэсэг, хүзүү болон жижиг үенүүдэд ихэвчлэн тохиолддог. OА-н идэвжлийн үед яс бүтцийн өөрчлөлтөнд орж эвдэрдэг. Үений орчмын ясны хэсэг болон мөгөөрс эмтэрдэг. ОА сүүлийн шатанд мөгөөрс устаж, яснууд хоорондоо хавирснаас үений гэмтэл үүсгэдэг байна. ОА нь бүх насанд үүсч болох боловч ихэвчлэн ахмад настнуудад тохиолддог.
Эмгэг физиологи
- OA нь мөгөөрсний гэмтлээс эхлэлтэй. Тархалт нь одоог болтол тодорхойгүй байна.
- Интерлейкин 1 халдварын дараах цитокен нь хондроцит болон холбоос эсийг ММР болоход нөлөөлдөг.
- Эдгээр ММР нар нь үений мөгөөрс гэмтээх эхний энзем юм.
- Мөн ИЛ 1 нь 2-р хэлбэрийн каллоген ба протиогликаны нийлэгжилтийг зогсоодог ба хондроцитыг идэвхжүүлдэг өсөлтийн 8-р факторыг тасалдаг.
- Энэ нь үений мөгөөрсийг бүтцийн өөрчлөлтөнд оруулдаг байна.
ОА–н шинж тэмдэг. Өвчний явцаас шалтгаалан маш олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Голлох шинж нь өглөө эрт эсвэл хөдөлгөөнгүй удсны дараа өвдөх, хөших, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдлөх үед дугарах, үе хэсгээр бага зэрэг хавдах, уян чанар алдагдах болон тэсвэрлэшгүй өвдөх зэрэг байдаг. OA нь ташаа, өвдөг, хөл болон нурууны үеүүдэд тохиолдоно. Хэрвээ OA эмчлэхгүй удвал хөдөлмөрийн чадвар, энгийн зүйлсийг хийх чадвар алддагдах хүртэл хүндэрнэ.
OA маш олон өөр өвчлөлийг тэтгэдэг. Жишээлбэл ЧШ, зүрх судасны өвчин, тэнцвэр алдах гэх мэт
OA шалтгаан. OA үндсэн шалтгаан нь үений орчмын шингэн болон эдийн дутагдал ба үүн дээр зарим хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
Ген: Яс орчмын эд, шингэнд нөлөөлдөг удамшлын ген байдаг. FAAH гэх энэ ген нь ОА-тай хүмүүст тодорхойлогдсон байна. Бусад генетикийн шалтгаанд мөгөөрсийг бүрэлдүүлдэг каллогены үйлдвэрлэлт бага байх ордог.
Таргалалт: Жингийн илүүдэл нь ташаа болон өвдөгний үе өвчлөх гол шалтгаан болдог. Илүүдэл жинтэй удаан хугацаанд амьдрахад мөгөөрс гэмтдэг. Мөн өөхний эд нь үрэвслийн процессыг дэмждэг байна.
Гэмтэл болон үенд хэт ачаалал өгөх: Олон дахин үенд гэмтэл үүсгэх нь ОА шалтгаан болдог. Мөн мэргэжил их хэмжээгээр нөлөөлдөг. Удаан хугацаагаар зогсоо ажил хийх, олон гэмтээх болон хүнд юм өргөх зэрэг нь мөгөөрсийг гэмтэхэд хүргэдэг байна.
Зарим бодисын солилцооны өвчин, ревматойдны артрит нь мөн голлох шалтгаан болдог.
OA оношлогоо. Оношлохын тулд өвчтнөөс сайтар асуумж авч, биеийн үзлэг болон үений үйл ажиллагааг шалгасан сорилууд авна. Ялангуяа хавдаж, улайж өвдсөн үен дээр голлон анхаарна. Мөн хүзүү болон нуруу нугасны байдалд үнэлгээ өгнө.
Зарим дүрс оношлогоон шинжилгээнүүд шаардлагатай.
- Үений хатгалт: Зүүгээр үенд хатгалт хийн шингэнийг шинжилнэ.
- Рентген зураг
- MRI
OA эмчилгээ. Одоогоор бүрэн эмчлэх эмчилгээ гараагүй байна. Зөвхөн шинж тэмдгийг багасгах эмчилгээнүүд байдаг.
Дасгал болон биеийн хүчний ачаалал нь маш анхаарал хандуулах зүйл юм. Хөнгөн зэргийн дасгал хөдөлгөөн нь үенд ач тустай боловч хүнд дасгал үений өвчлөлийг улам хүндрүүлнэ.
Булчин суллах дасгал нь үений өвдөлтийг багасгах давуу талтай. Биеийн жингээ бууруулснаар үеийг дахин гэмтээхээс сэргийлэх мөн өвдөлт намдаагч тустай.
OA ба үүдэл эсийн эмчилгээ
Үүдэл эс нь мөгөөрсний нөхөн сэргээлтэнд тустай. Мезенхимийн үүдэл эс нь хондроцит болон ялгаран хөгждөг. Олон судалгаагаар мезенхимийн үүдэл эс нь ОА үеийн эдгэрэлтэнд чухал нөлөө үзүүлж байгааг баталсан. Тэд зөвхөн хондроцит болон ялгаран хөгждөггүй мөн гэмтсэн ясны эс болон бусад элэментийг эргэн сэргэхэд тусалдаг байна. PRP болон үүдэл эсийг хамт эмчилгээнд хэрэглэх нь ОА-н нөхөн төлжилтийг түргэсгэдэг байна.