
Ясны сийрэгжилт
Остеопороз буюу ясны сийрэгжилт нь яс хэврэгшин, хугарах эрсдэл ихсэх нөхцөл байдал юм. Ясны нягтралшил 35 наснаас эхлэн алдагдаж эхэлдэг ба эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа хурдацтай явагддаг. Остеопорозийн үед ясны эд сийрэгждэг ба порлон мэт хүртэл болдог байна.
Остеопорозын шалтгаанд доорх хэдэн түлхүүр нөлөөллүүд байдаг.
- Дасгал хөдөлгөөний хомсдол
- Витамин Д болон кальцийн дутагдал
- Урьд нь яс хугарч байсан
- Архины замбраагүй хэрэглээ
- Удамшил
- Урьд нь ревматойд артритаар өвдөж байсан
- Биеийн жин хэт бага
- Ази, кавказийн орны эмэгтэйчүүд
- Эмэгтэйчүүдэд эстроген даавар бага байх
- Эрэгтэйчүүдэд тестостроген даавар бага байх
- Сарын тэмдэг ирдэггүй эмэгтэйчүүд
- Бамбай бүлчирхайн зарим эмгэгийн үед
Остеопорозын шинж тэмдэг. Остеопороз нь шинж тэмдэг өгөхгүй явсаар яс хугарч оношлогдоно. Ялгах шинж нь өвдөлт юм. Нурууны яс ихэвчлэн хугардаг ба маш их хэмжээний өвдөлт өгөх, олон давтан хугарч мэдрэл дарагдах шинж тэмдгүүд өгнө. Мөн унаж бэртэхэд ташааны яс хугардаг байна.
Остеопорозын физиологи. Насанд хүрсэн хүний яс нь остеобласт болон остеокласт эсүүдийнхээ тусламжтай тогтмол өөрийгөө төлжүүлж байдаг. Остеобласт эс нь шинэ яс хэлбэржихэд тусалдаг бол остеокласт эс нь шингээлтийг хариуцдаг. Энэ 2 эс нь гормоны хамааралтай ажилдаг. Эстроген дааврын дутагдал нь остеопорозын томоохон шалтгааны нэг ба ясны шингээх процесс нь хэлбэржилтээсээ ихэсдэг байна. Кортикостеройд даавар нь мөн остеобласт эсийн үйл ажиллагааг дарангуйлах замаар ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг байна.
Остеопорозын оношлогоо. Сийрэгжсэн яс нь эрүүл ясыг бодвол илүү нарийн бас зөөлөн болсон байдаг. Энэ шинжээр нь энгийн рентген зурагт оношлоно. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр болж чадахгүй. Dual-energy X-ray absorptiometry шинжилгээ нь сүүлийн үед их хэрэглэгдэж байгаа шинжилгээний төрөл юм. Энэ нь 15 минутын хугацаанд үйлчлүүлэчид цацрагийн хор багатайгаар хийгддэг. 50-с дээш насанд эрэгтэй, эмэгтэй хоёулаа ясны сийрэгжилтэнд өртөмхий болсон байдаг.
Остеопорозын эмчилгээ. Эмчилгээ нь хугаралаас сэргийлэх болон ясны бат бөх байдлыг сайжруулах чиглэлээр явагдана. Өвчний эхэн үед эмчилгээ хийх нь хугарлаас сэргийлдэг боловч бүрэн эмчлэх арга одоогоор байдаггүй байна. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх нь чухал. Учир нь нэгэнт сийрэгжсэн яс дахин төлждөггүй байна.
Архи, тамхины хэрэглээг багасгах, дасгал хөдөлгөөн хийх, витамин Д кальци хэрэглэх зэргээр амьдралын хэв маягаа өөрчилж хүндрэлээс сэргийлнэ.
Алопатик эм нь ясны бат бөх чанарыг сайжруулах магадлалтай.
Остеопороз ба үүдэл эсийн эмчилгээ. Судлаачид мезенхимийн үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэхэд хугаралаас сэргийлдэг гэж нийтэлж байна. Үүдэл эсийг тарьснаар ялгаран хөгжих чадвар нь ясны эс болон хөгжихөөс гадна ясны сийрэгжилтэнд оролцдог гармоны өсөлтийг идэвхижүүлдэг байна.