
Ревматойд артрит
Ревматойд артрит (РА) нь гар, хөл, бугуй, тохой, өвдөг болон шагайн үеийг гэмтээг аутоиммуны өвчин юм. Үений эдэд үрэвслийн процесс өрнөснөөр зузаарч хавагнан өвдөх, үе хавдах шинж тэмдэг илэрдэг. Бүх насны хүнд тохиолдох боловч дундаж насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог.
РА нь 3 үе шаттай явагддаг. Өвчний үе шатаас шалтгаалан олон төрлийн шинж тэмдэг илэрдэг. Голлох шинж нь өглөө эрт эсвэл хөдөлгөөнгүй удсны дараа өвдөх, хөших, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдлөх үед дугарах, үе хэсгээр бага зэрэг хавдах, уян чанар алдагдах болон тэсвэрлэшгүй өвдөх зэрэг байдаг.
Үе шат тус бүрт илрэх өөрчлөлт:
1-р үе Өвдөх, халуу оргих, гацах, үе орчим улайх, хавдах.
2-р үе Үрэвслийн эс олширсноос зузаарч хавдана.
3-р үе Үрэвслийн эс зарим энземийг ялгаруулж тэдгээр нь үе орчмын яс, мөгөөрсийг гэмтээж, үений хэлбэр үйл ажиллагаа алдагдана.
РА шалтгаан. РА-д хүргэдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Нэг том шалтгаан нь Mycobacterium avium-н дэд бүлэг болох paratuberculosis (MAP) нянгаар халдварлагдах юм. MAP нян нь түүхий сүү болон махаар дамжин хүнд халдана.
Хувь хүний өөрийн генетик нөлөөлнө.
Бусад шалтгаан: Таргалалт, тамхи татах, агаарын бохирдолт, ажлын онцлог зэрэг орно.
РА шинж тэмдэг. РА нь биеийн жижиг үеүдээс эхэлдэг. Үений өвдөлт нь хоёр талд ижил хэмтэй явагддаг.
- Үенүүд өвдөх
- Эмзэглэх
- Өглөөний хөшинг
- Үений хөдөлгөөн хязгаарлагдах
- Ядрах
- Хоолны дуршил багасах
- Ам, нүд хуурайших
- Хөл, гар халуу оргих, чичрэх, чимчигнэх
- Нойр алдагдах
РА оношлогоо. РА оношлох тусгай шинжилгээ одоогоор байхгүй. Эмч нар өвчний зовиур болон үений үзлэгээр шинжилдэг. Үенүүд нь чичрэх, хавдах, халуу оргих, өвдөх зэрэг нь онош тавих үндэс болно. Мөн хэдэн лабораторын шинжилгээ бий. (Rheumatoid factor (RF) test, anti-CCP antibody test, complete blood count (CBC) зэрэг).
РА эмчилгээ. Хүндрэхээс сэргийлэх зарим эм байдаг ч бүрэн эмчлэгдэх боломжгүй байна. Калийн сувгийг хориглогч ибуриотоксиныг хэрэглэдэг. Fibroblast-like synoviocytes (FLS) эс нь өсч нэг үеэс нөгөө үенд дамжин үе гэмтээгч шүүрлийг ялгаруулсаар байдаг. Ибуриотоксин нь калийн сувгийг хориглох зарчмаар дээрх үрэвслийг зогсоодог байна. Энэ чадвар нь хүндрэлээс урьдчилан сэргийлдэг байна.
Шинж тэмдгийг арилгах өвчин намдаах эм, үрэвсэл бууруулах зорилгоор кортикостероид зэргийг хэрэглэж болно. Эдгээр эмийг удаан хугацаанд давтамжтай хэрэглэдэг учир гаж нөлөө илрэх магадлал өндөртэй.
РА ба үүдэл эс. Амжилттай эмчилгээ хийгдэж байгаа ч зарим өвчтөнд нөлөөлөхгүй тохиолд байсаар байна. Үүдэл эс нь гэмтсэн үений эдийг нөхөн сэргээх ба дархлааны урвалд оролцон өөрийгөө сөнөөх байдлыг зогсоодог байна. Мөн үрэвслийн дараах цитокен болох IL-6, TNF-α бууруулдаг. Судлаачид үүдэл эсийн эмчилгээг илүү олон хүнд үр дүнтэй болгох тал дээр ажилсаар байна.