a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Шөрмөсний үрэвсэл

Шөрмөсний үрэвсэл

Шөрмөс нь зузаан утаслаг ороомог ба булчин, ястай бэхлэгдэж байдаг. Үүнийг хэт ачаалах, гэмтэл болон халдвар орвол шөрмөсний үрэвсэл үүсэх нөхцөл бүрддэг байна. Ихэвчлэн мөр, бугуй, тохой, өвдөг болон шагайн шөрмөст тохиолддог. Мөн шөрмөсний үрэвслийг теннисийн тохой, домбон мөр, гольфийн тамирчны тохой, үсрэгчийн өвдөг болон усанд сэлэгчийн мөр гэж нэрлэдэг. Биеийн аль хэсэгт байрласнаар нь ангилдаг.

  • Ахилын шөрмөсний үрэвсэл: Энэ нь шагай болон шилбэний булчингийн хоорондох шөрмөсний үрэвсэл юм. Буруу эсвэл хөлд таараагүй гутал өмссөнөөс болж спортын гэмтэл үүсч тохиолддог байна.
  • Босоо сэртэнгийн шөрмөсний үрэвсэл: Мөрний дээд хэсгийн шөрмөс халдварлагдсанаас болж үүсэх ба гараа хөдөлгөх үед өвдөлт үүсч илэрнэ.
  • Теннисийн тохой: Тохойны гадна хэсэгт өвдөлт илрэх ба доошоо шуу руу дамжина.
  • Эпиндолит буюу гольфчний тохой: Тохойны дотор хэсэгт өвдөлт илрэх ба гараар хүчний ажил хийх боломжгүй болдог.
  • De Quervain шөрмөсний үрэвсэл: Эрхий хуруунаас бугуй хүртлэх шөрмөсний үрэвсэл.
  • Бугуйн шөрмөсний үрэвсэл: Энэ нь ихэвчлэн бадминтон болон америк хөл бөмбөгийн тамирчдад тохиолддог.

Шөрмөсний үрэвслийн шинж тэмдэг 

  • Өвдөлт, хөдөлгөөн хийх үед ойролцоох үе рүү дамжих
  • Эвгүй оргих
  • Бага зэрэг хавдах

Шөрмөсний үрэвслийн эмгэг зүй. Шөрмөс нь булчин, ястай холбогдсон байдаг. Булчин хөдлөх тоолонд шөрмөс рүү дамжиж байдаг тул шөрмөс нь байнгийн ачаалалтай байдаг байна. Удаан хугацаанд шөрмөсийг ачааллах нь үрэвсэлд хүргэдэг. Үрэвсэл нь холбогч эдийн үхжил, эргэшгүй гэмтэл болдог байна.

Шөрмөсний үрэвслийн шалтгаан. Байнгийн давтамжтайгаар үе, булчинд ачаалал өгөх нь шөрмөсийг үрэвсүүлэхэд хүрдэг. Үүнд ажил мэргэжлийн онцлог, хувь хүний сонирхол ихээхэн нөлөөлнө. Өдөр бүрийн тогтмол хөдөлгөөн хийдэг ажил, спорт хийхдээ буруу техникээр хийх нь үндсэн шалтгаан болдог. Хоёрдугаарт, нас ахих тусам шөрмөсний уян чанар алдагдан, гэмтэлд өртөх нь ихэсдэг. Хэрвээ үрэвслийг эмчлэхгүй удвал шөрмөс тасарч гэмтэн мэс заслын эмчилгээ шаардагддаг.

Шөрмөсний үрэвслийн оношлогоо. Зөвхөн биеийн үзлэгээр оношлогдоно. Зарим тохиолдолд дүрс оношлогооны шинжилгээ хэрэгтэй.

Шөрмөсний үрэвслийн эмчилгээ. Эмчилгээний гол зорилго нь өвдөлтийг багасган, үрэвслийг дарахад оршино. 
Үрэвссэн хэсгийг сайтар амраах, хүйтэн жин тавих, өвчин намдаагч эм уух зэрэг эмчилгээг хийж болно. Булчин суллах хөнгөн зэргийн дасгал хийж болно.

Эмийн эмчилгээнд өвчин намдаагч, кортикостеройд мөн PRP хэрэглэнэ. Доорхи эмчилгээ үр дүнгүй байвал мэс заслын эмчилгээний арга руу шилжинэ.

  • Хатгалт хийх. Энэ нь тусгай зүүгээр шөрмөсөнд хатгалт хийн тэр хэсэгтээ үрэвсэл дарах нэмэлт бүтээгдэхүүн хийхийг хэлнэ.
  • Хэт авиан эмчилгээ. Хэт авиан долгионы тусламжтай сорив болсон эдүүдийг устгадаг арга юм.
  • Мэс засал

Шөрмөсний үрэвсэл ба үүдэл эс Мезенхимийн үүдэл эс нь бүрэн төгс  эмчилдэг арга юм. Үүдэл эс нь өвдөлтийг арилгахаас гадна шинэ эд ургахад тустай нөлөөлдөг. PRP эмчилгээг хавсран хийвэл нөхөн төлжилтийг илүү хурдасгадаг байна.

error: Content is protected !!