a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Спортын шалтгаант гэмтэл

Спортын шалтгаант гэмтэл

Тамирчид бэлтгэл болон тэмцээний үеэр ямар нэгэн шалтгаанаар гэмтэл авахыг хэлнэ. Тоглолтын үеэр алдаа гаргах, буруу хувцас хэрэгсэл хэрэглэх мөн хэт их ачаалалтай бэлтгэл хийх нь үүнд хүргэдэг байна. Эмнэлгийн тусламжийг аль болох эрт авах ёстой. Спорт гэмтэл нь яс болон зөөлөн эдийг (булчин, холбоос) ихэвчлэн хамардаг. Доорх гэмтлүүд дийлэнхи хувийг эзэлдэг.

Гэнэтийн гэмтэл: Тамирчид хоорондоо эсвэл хатуу биеттэй мөргөлдөж үүсдэг. Энэ үед битүү гэмтэл, булчин шөрмөс сунах болон хугарлууд үүсдэг.

Ачааллын гэмтэл: Энэ нь булчин, холбоос, шөрмөс, яс зэргийн хамардаг.

Хүнд гэмтэл: Толгой, хүзүүтэй харьцаж тоглодог спортуудад гэмтлийн улмаас тархи, нугас гэмтэхийг хэлнэ.

Тархины доргилт: Бага хэмжээний тархины гэмтлийг хамруулж үзнэ.

Өсөлтийн бүсийн гэмтэл: Өсөлтийн бүс нь урт яснуудын төгсгөл хэсэгт байрладаг ба мөгөөрсний төлжилтөнд оролцдог. Яс хугарах үед тэр хэсэг гэмтдэг байна. Өсөлтийн бүс гэмтэхээр яс бүтцийн өөрчлөлтөнд ордог. Хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн тамирчдад илүү тохиолддог.

Шилбэ ясны гэмтэл: Хөлний доод хэсгийн өвдөлтөөр илэрнэ. Гүйлтийн тамирчдад илүү тохиолддог.

Спортын гэмтлийн шалтгаан

  • Дасгал сургуулалт хэт их хийх
  • Нэг булчинг хэт их ачааллах
  • Урьдчилан халаалт хийхгүйгээр дасгал хийх
  • Мөргөлдөх

Шинж тэмдэг. Их ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, нойргүйдэл, дасгал сургуулалтыг зөв техникээр хийж чадахгүй байх зэрэг шинж илэрнэ. Хэвийн үеийн зүрхний цохилт олширно. Гэмтсэн хэсэгт удаан хугацаагаар өвдөх, хавдах, улайх шинж тэмдэг тогтмол байна.

Эмчилгээ. Физик эмчилгээ, сунгалтын дасгал болон хөдөлгөөн хязгаарлах бэхэлгээг гэмтлийн зэргээс шалтгаалан хослуулан хэрэглэнэ. Зарим хүнд тохиолдолд мэс засал эмчилгээ шаардагддаг.

Үүдэл эс болон спортын гэмтэл. Спортоос шалтгаалсан хугаралыг хурдан эдгээхэд үүдэл эс чухал үүрэгтэй байна. Мөн мөгөөрсний гэмтэл урагдалд мезенхимийн үүдэл эсийг тарихад 
сайн үр дүнтэй. PRP эмчилгээг үүдэл эстэй хавсран хэрэглэхэд гэмтлийг түргэн засахаас гадна үрэвслийг багасгаж нөхөн төлжилтийг хурдасгадаг байна.

error: Content is protected !!