a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Тулгуур эдийн үрэвсэл

Тулгуур эдийн үрэвсэл

Насанд хүрсэн 3 хүний 2 нь тулгуур эдийн үрэвсэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс буйлны эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цаг алдалгүй эмчилгээ хийлгэн амны хөндийн эрүүл ахуйг чанд сахиж сурах хэрэгтэй.

Тулгуур эдийн үрэвсэл гэж юу вэ?

Тулгуур эдийн үрэвслийн хамгийн түгээмэл ойлголт нь буйлны үрэвсэл билээ. Шүдийг тойрон байрладаг буйл болон түүшин яс руу үрэвсэл дамжин халдварлагдснаар яваандаа бүтэц алдагдахад хүрдэг  тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Гэвч ямар ч зовиур өвдөлтгүйгээр “чимээгүй” үрэвсэл явагддаг тул хүмүүс цаг алдан эмчилгээ хийлгэхэд хүрдэг. Буйланд өвдөлт мэдрэх нь үрэвсэл даамжирч хүндэрч буйг илтгэдэг. Иймээс амны хөндийн эрүүл ахуйг чанд сахих болон шүдний эмнэлэгт тогтмол үзлэг хийлгэж байх нь нэн чухал.

Тулгуур эдийн үрэвсэл үүсгэх шалтгаан

Гол шалтгаан нь өнгөр болон чулуу.
Шүдний угаалт хангалтгүй байх үед шүдний өнгөр болон чулуу амархан үүсдэг. Чулуун дээрх эмгэг үүсгэгч бактери нь өөрөөсөө хор ялгаруулан буйлны үрэвсэл үүсгэдэг. Хэрэв шүдний эгнээний гажигтай, амаараа амьсгалдаг буруу зуршилтай болон тамхи татдаг бол амархан өнгөр чулуу үүсч буйлны үрэвсэлд өртдөг.

Урьдчилан сэргийлэлт болон эмчилгээ

Буйлны өвчлөлөөс сэргийлэх эмчилгээний суурь бол шүдээ тогтмол  угаах, шүд завсрыг шүдний утас болон завсрын сойз ашиглан сайтар цэвэрлэж байх. Эдгээр нь өнгөрийг бүрэн цэвэрлэн амны хөндийг эрүүл байлгахад тусалдаг. Шүдний эмнэлэгт 6 сар тутам шүдээ үзүүлснээр  өнгөр, чулуугаа цэвэрлүүлэн буйлны үрэвслээс сэргийлэх бүрэн боломжтой.

Буйлны үрэвслийн эхэн үед үрэвслийн процесс зөвхөн буйланд үүсдэг. Энэ үед ямар ч өвдөлт зовиур илэрдэггүй учраас хүмүүс анзааралгүй улам цааш нь хүндрүүлдэг.

Буйлны үрэвсэл эмчлэгдэхгүй явснаар үрэвсэл цааш тархан шүдний холбоос эдийн үрэвсэл үүснэ. Хэрэв цаг алдалгүй эмчилгээ хийхгүй бол шүд хөдөлгөөнд орж улмаар шүдээ авахуулахад хүрдэг.

Буйлан доор үүссэн чулууг авах, буйлны кюретаж, буйл хэлбэржүүлэх мэс ажилбар болон эд нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлага байгаа эсэхийг үрэвслийн үйл явцаас хамаарч эмч зөвлөдөг.

error: Content is protected !!