Согог засал
“HFS STEM CELL” шүдний эмнэлэгт үйлчлүүлэгч та хуванцар шүдэлбэрийг өөрийн буйл, шүдтэй өнгө үзэмжийн хувьд хамгийн ойр байдлаар хийлгэх боломжтой. Мөн шүд байхгүй хэсгийн буйл, түүшин ясан дээр зажлалтын даралтыг тэгш хуваарилж өгснөөр түүшин сэртэнгийн шимэгдэлтийг удаашруулна.
Сайн хийгдсэн шүдэлбэрийн тусламжтайгаар таны зуултын өндөр таарснаар нүүр өргөгдсөн, залуужсан мэт харагдана. Инээмсэглэл тань сайжрахаас гадна таны гадаад дүр төрхөнд эерэг өөрчлөлт гарах болно.
Та шүдгүй болсон хэмээн сэтгэлээр уналгүй, бидэнд хандан хуванцар шүдэлбэр хийлгэснээр та шинэхэн инээмсэглэлтэй болж өөртөө сэтгэл хангалуун байх болно.
АНУ-д л гэхэд 20 сая гаруй хүн хиймэл шүдэлбэр зүүдэг хэмээн 2018 оны судалгаагаар тогтоосон байна. Шүдээ авахуулсан эсвэл гэмтээсэн тохиолдолд цутгамал, хуванцар гэх мэт төрөл бүрийн загварын шүдэлбэрийн хувилбараас сонгон өөрийн зажлах үйл ажиллагаагаа сэргээн инээмсэглэлээ буцаан авч чаддаг.
Уламжлалт шүдэлбэр:
Уламжлалт загварын шүдэлбэр нь хүний аманд идэвхгүй тогтоолтоор сууж өгдөг. Өөрөөр хэлбэл таны шүднээс хэв аван буйлан дээр тогтоох байдлаар загварчилж хийдэг. Бүрэн шүдгүйдлийн үед эрүүний шүднүүдэд хийсэн шүдэлбэр нь түүшин ясны ирмэг, буйл дээр суух байдал нь дээд шүднүүдтэй харьцуулахад тогтох талбай нь бага учраас хөдөлгөөнтэй байдаг. Харин дээд шүднүүдэд хийсэн шүдэлбэр нь тагнайд суурилуулан хийдэг учир харьцангуй хөдөлгөөн багатай байдаг.
ИМПЛАНТ дээр суурилсан шүдэлбэр:
Энэхүү шүдэлбэр нь авагддаг шүдэлбэр гэхээсээ илүү гүүрэлсэн авагддаггүй шүдэлбэрийн зохиомж юм. Бүрэн шүдгүйдлийн үед дээд болон доод түүшин ясанд 4-6 ширхэг имплант суулган түүн дээрээ гүүрэлсэн бүрээсийг суулгаж өгснөөр шүдний тогтоц сайжран, шөнө болгон амнаас салган авч тавих шаардлагагүй болдог. Энэхүү эмчилгээг олон улсын нэршлээр нь ALL on 4 гэж нэрлэдэг.
Имплант дээр суурилсан шүдэлбэрийн давуу тал нь хамгийн тогтоц сайтай ба гоо зүйн талаасаа үзэмж өндөртэй. Хэдий тийм ч тогтвортой суурилуулах зорилгоор тодорхой тооны имплант суурилуулах шаардлага гардаг учир өртөг өндөр байдаг.
OVERDENTURE
2 имплант дээр эсвэл 2 мини хэмжээтэй имплант дээр суурилуулдаг шүдэлбэрийн загвар юм.
Аманд суурилуулахад тогтцыг сайжруулах зорилгоор энэхүү загвараар хийсэн шүдэлбэрийг сонгож болдог. “Чикк” гэсэн чимээг гарган 2 цэг дээр шүдэлбэрийг суулгадаг. Таны хэрэглэдэг шүдэлбэрийг шинэ технологийн загварт шилжүүлэн загварчлах боломжтой. Энэ аргаар шүдэлбэрээ эрүүний түүшинд суурилуулан хийлгэх нь тогтоцоороо хоёрт орох ба ярих, хоол идэх зэрэг үйл хийхэд тогтцын хувьд сайн байдаг тул удаан хугацаанд хэрэглэх боломжтой.
Бүрээс
Үйлчлүүлэгч таны шүдний бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж алдагдсан, сувгийн эмчилгээ хийлгэн шүд суларсан болон том цоорлын хөндийтэй тохиолдолд бид танд бүрээсэн эмчилгээг санал болгож байна.
Шүдний гэмтлийн болон цоорлын хэмжээнээс шалтгаалан бүрээснээс гадна мөн inlay & onlay эмчилгээний сонголт хийх боломжтой. Мөн манай эмнэлэгт МЕТАЛЛ ороогүй цирконон чулууны орцтой бүрээс хийлгэх боломжтой. Цирконон бүрээс нь хатуулаг чанараараа алмазан чулууны дараа ордог ба компьютер аппаратны тусламжтайгаар хазалтын өндрийг тааруулан хэлбэр, өнгө үзэмжийн хувьд төрөлх шүдтэй хамгийн ойр болгон хийдэг.
Металлд ҮГҮЙ гэж хэлье
Хэдэн жилийн өмнө өндөр чанарын шаазан хийх чадвар сул байсан билээ. Тиймээс шаазангийн доор бат бөх болгох зорилгоор металлаар суурь хийдэг байсан. Гэтэл металл нь буйлан дээр тодорч харагдан шүдэнд хөхөлбөр туяа үүсгэн гоо зүйн хувьд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Тэгвэл сүүлийн үед бүрээс хийхэд металл ашиглахаас татгалзаж эхэлсэн нь дараах 2 шалтгаантай:
- Шүдний төрөлх өнгө төрхийг гаргахад металл шаардлага хангадаггүй. Байгалийн гэрэл тусахад бүрээст хийхээр зорьж буй өнгө бүрэн гарахгүй, яваандаа өнгө нь хувирдаг.
- Титантай харьцуулахад металлын хайлшаар хийсэн бүрээс нь буйлыг хэт эмзэгшүүлж, сөрөг нөлөө үзүүлдэг.
INLAY & ONLAY
Шаазан ломбо гэж юу вэ?
INLAY болон ONLAY нь бүрээсийн өөр нэгэн сонголт буюу шаазан ломбо юм. Шүдний цөгцөн хэсэг хугарсан эсвэл ломбо тогтохгүй байгаа бол шүдээ хадгалж үлдэхэд INLAY эсвэл ONLAY эмчилгээний аргыг сонгох боломжтой. Бүрээсийг бодвол INLAY & ONLAY нь шүдний эрүүл эдээс их авалгүй зөвхөн цоорол байсан хэсэгт хийж өгснөөр буйлыг тань хүртэл цочроохгүй байх боломж бүрддэг.
Шаазан ломбо хийх үйл явц ямар байдаг вэ?
Та манай шүдний эмнэлэгт 2 удаагийн ирэлтээр хийлгэх боломжтой. Хамгийн эхний ирэлтээр эмч таны шүдний цоорлын хөндийг цэвэрлэх, хуучин ломбыг авах, эсвэл цөгцний хугарлын байдлыг үнэлэн бэлтгээд шүднээс хэв авна. Таны шүднээс авсан хэвнээс загвар цутган яг л таны шүд ямар байсан, тэрхүү анатомийн бүтцийг сэргээн өгч бэлддэг. Дараагийн буюу хоёр дахь удаагийн ирэлтээр бэлэн болсон INLAY эсвэл ONLAY-г нааж өгдөг.
Та INLAY & ONLAY хийлгүүлснээр таны шүд зажлах хөдөлгөөний хүчийг 75%-иар нэмэгдүүлж урьд өмнөхөөсөө илүү бат бөх болдог.
Гүүрэлсэн шүдэлбэр гэж юу вэ?
Шүд авахуулсан үеийн эмчилгээний сонголтуудын нэг бол ЦИРКОНОН ГҮҮРЭЛСЭН БҮРЭЭС билээ. HFS STEM CELL DENTAL CLINIC-т авахуулсан шүдний зайг нөхөх өөрийн шүд мэт харагдах мөн зажлах, хазах үйлийг сэргээх зорилгоор гүүрэлсэн бүрээс хийлгэх боломжтой. Өөр эмчилгээний сонголтууд гэвэл шүдний имплант болон авагддаг шүдэлбэр байж болно. Тиймээс та манай эмнэлэгт хандан шүдний дэлгэмэл зургаа авахуулан зөвлөгөө авч, өөрт тохирох хамгийн хэрэгтэй эмчилгээг сонгоорой.
Гүүрэлсэн бүрээсийн
Давуу тал:
- Өөрийн шүд мэт харагдана
- Металл суурьтай гүүрэлсэн бүрээсийг бодвол цирконон гүүрэлсэн бүрээс нь өнгө үзэмж сайн ба металл хэрэглэсэн шиг хөхөрч харагдахгүй
- Таны шүдний арчилгаа өндөр байх тусам таны бүрээсний насжилт өндөр байх болно
Сул тал:
- Авагдсан шүдийг орлуулан хийхээр зорьж байгаа тохиолдолд түүний 2 талд байрлаж буй эрүүл шүднүүдийг тулгуур болгож авахын тулд зорж засах шаардлага гардаг
- Гүүрэлсэн бүрээсэн шүднүүд нь өөр хоорондоо наалдсан байдаг тул шүдний утсаар завсар хоорондыг цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг
- Хэрэв тулгуур болж буй шүднүүдийн нэгэнд нь хүндрэл гарвал түүнийг эмчлэхийн тулд бүрээсийг бүхэлд нь салгах шаардлага гардаг
- Хэрэв тулгуур шүдээр олон шүдийг хамруулан авсан бол зардал нь ганц бүрээсийг бодвол хавьгүй өндөр байх болно