a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Сувгийн эмчилгээ

Сувгийн эмчилгээ

Шүдний цоорлыг эмчлүүлэхгүй удаан явах эсвэл шүдний гэмтлээс болж шүдний зөөлц үрэвсэн, үхэжсэнээр хүчтэй өвдөлт үүсдэг.

Сувгийн эмчилгээ хийх нь үйлчлүүлэгчдэд айдас төрүүлдэг ч өөрийн шүдийг хадгалж үлдэх боломжийг олгодог.

HFS STEM CELL DENTAL CLINIC-ийн эмч, баг хамт олон эмчилгээнийхээ чанарт анхааран дэлхийн хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр сувгийн байрлал, хэлбэрээс үл хамааран чанартай үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.

Сувгийн эмчилгээний ирэлтийн тоо болон явц нь шүдний цоорлын хүндрэл болон зөөлцийн үрэвслийн хамарсан байдлаас шалтгаалдаг. Тиймээс сувгийн эмчилгээний үед үрэвссэн зөөлцийг аван, сувгийг халдваргүйжүүлэн цэвэрлэсний дараагаар сувгаа ломбодон эмчилгээг дуусгана.

Сувгийн эмчилгээ хийлгэсний дараа юу болдог вэ?

Сувгийн эмчилгээ хийлгэсний дараа цоорлын хөндий том бол үйлчлүүлэгч танд шүдэндээ бүрээс хийлгүүлэхийг санал болгож байна. Шүдний мэдрэл авагдсан үед тухайн шүдэнд очих цусны хангамж байхгүй болох учир хэвийн шүдтэй харьцуулахад хэврэгшин, бүтцийн хувьд гэмтэж хугарахдаа амархан болдог.

Хэдий сувгийн эмчилгээ хийлгэсэн ч дотоод болон гадаад шалтгааны улмаас тухайн шүд өвдөх, хавдах зэрэг сувгийн эмчилгээний дараах хүндрэл  үүсч болно.

Сувгийн эмчилгээг чанартай хийлгэснээр хүндрэлээс сэргийлж, өөрийн шүдээ авч үлдэх боломжтой болно. Манай эмнэлгийн найрсаг, чадварлаг эмч нар тав тухтай орчинд, нэг удаагийн ариутгагдсан багажаар үйлчилж байна.

error: Content is protected !!