Агт араа шүд авалт
- Энгийн шүд авалт
Агт араа шүдний байрлал, саатаж ургасан байдал, сурвалжийн байрлал тээг үүсэхээргүй зөв байрлалтай бол тухайн шүдийг авахад хялбар байдаг.
- Хавсарсан шүд авалт
Авахуулах шаардлагатай шүд саатаж ургасан, сурвалжийн хэлбэрийн хувьд шүдийг авахад тээг үүсэхээр байвал тухайн шүдийг шууд авалгүй хавсарсан шүд авах техник ашигладаг.
Агт араа шүдний эмчилгээний төлөвлөгөө
- Шүдийг оношлох
Агт араа шүдний тойрон эдэд үрэвслийн голомт байвал түүшин ясыг шимэгдүүлдэг. Тиймээс агт араа авахаас өмнө үрэвслийн эсрэг эмчилгээ хийж бэлдэх хэрэгтэй байдаг.
- Эмчилгээний явц
- Агт араа шүд өвдөх үед
Агт араа шүд авахуулахаар ирэхэд үйлчлүүлэгчийн шүдний рентген зураг аван үрэвслийн эсрэг эмчилгээ хийж өвдөлтийг багасгах зорилго тавина. Үрэвслийн эсрэг эм ууснаас хойш 3-5 хоногийн дараагаас шүдийг авахаар цаг тохирно. Шүдийг авах үед тухайн орчинг халдваргүйжүүлэх ба шаардлагатай тохиолдолд оёдол тавьснаар мэс ажилбар дуусдаг. Агт арааг авах мэс ажилбар нь тухайн шүдний байрлал, сурвалжийн байдал зэргээс хамаарч 30 минутаас 2 цаг хүртэл хугацаанд үргэлжилдэг.
Агт араа шүд авахын өмнө болон авсны дараах зөвлөгөө
- Шүд авч байх үеийн урьдчилан сэргийлэлт
Агт араа нь бусад шүдийг бодвол эрүүний мэдрэлтэй хамгийн ойр байрладаг учир рентген зураг авахуулж агт араанаас мэдрэл хэр зайтай байгааг тодорхойлсон байх шаардлагатай. Урьдчилан сэргийлж шалгасны үндсэн дээр шүдийг авахад тухайн мэдрэлийг хөндөж гэмтээхгүй байхад тустай.
- Шүд авсны дараах эмчилгээ
- Шүд авсны дараах шинж тэмдгүүд
- Шүд авсан оромноос цус гарах
- Шүд авах үед амаа удаан ангайлгаснаас уруулын булан цуурч болно
- Шүд авахуулсны дараа эрүүгээр өвдөх, хацар хавдах болон хөхөрч болно
- Дээрх зовиурууд тухайн хүний эрүүний үений байдал болон мэдрэг байдлаас шалтгаалж 1-2 долоо хоногт арилдаг.
- Агт араа шүд авахуулсны дараах эмчилгээ
- 20-30 минутын турш хазуулсан марлийг чанга даралттай хазах
- Шүд авахуулснаас хойш 2 цагийн турш хоол идэхгүй ба тухайн өдөр бүлээн, шөлтэй, зажлуур багатай хоол идэх
- Шүд угаахдаа шүд авсан ормыг хөндөхгүй угаах. Биеийн ачаалалтай ажил хөдөлмөр хийлгүй, тайван байж амрах хэрэгтэй
- Архи тамхи хэрэглэхээс татгалзах
- Шүд авахуулсан өдөр халуун ус, саунд орохоос татгалзах
- Хаван хавдар, өвдөлтөө бууруулах зорилгоор хүйтэн жинг 1-2 өдөр тавьж болно (10 мин хүйтэн жин тавьсан бол 5 мин амраах)