a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Шүд цайруулалт

Шүд цайруулалт

Шүдний эстетик эмчилгээний хамгийн их хүмүүсийн сонирхлыг татдаг нь шүд цайруулалт билээ. Шүд цайруулалт нь түргэн хугацаанд үр дүнгээ өгдөг ба үнэ өртөгийн хувьд ч боломжийн юм.

Шүдийг өнгөлөн цагааруулах болон шүд цайруулалт гэсэн 2 өөр ойлголт байдаг.

Шүдээ өнгөлөн цагааруулах гэдэг нь шүдэн дээрх хоол, хүнсний (жимсгэнэ, кофе, вино, цай гэх мэт) үлдэгдэл, өнгөрийг арилган цэвэрлэж, шүдний төрөлх өнгийг сэргээх үйл явц билээ.

Мэргэжлийн шүд цайруулах бүтээгдэхүүн ашиглан шүдийг дотроос нь буюу сувгийн цайруулалт бас хийж болно. Шүд цайруулах бүтээгдэхүүн нь шүдний паалангийн доорх давхарга болох дентин (тугалмай)-г цайруулснаар шүдний өнгийг цайруулдаг билээ.

Ямар хүнд шүд цайруулалтыг хийх вэ?

Шүд цайруулалтыг бараг бүх хүмүүст хийхийг зөвшөөрдөг. Зарим тохиолдолд шүдний өнгө нь гүн саарал, улаандуу болон өнгө хувирсан тохиолдолд цайруулалтанд тэсвэртэй байх тохиолдол байдаг. Ялангуяа тетрациклины хордлогоос үүдэн шүдний өнгө хувирсан тохиолдолд шүд цайруулалтанд хүндрэл учирдаг. Гэвч удаан хугацаанд эрчимтэй эмчилгээ хийснээр тодорхой хэмжээнд өнгө цайрч болдог. Сэтгэл ханамж хамгийн өндөр байлгах эмчилгээний өөр нэгэн сонголт бол нүүрэвч болон бүрээс хийлгэх билээ.

HFS STEM CELL DENTAL CLINIC-ийн санал болгож буй шүд цайруулах эмчилгээний сонголт

Эмнэлэгт хийгдэх мэргэжлийн цайруулалт “Boost”

Opalescence Boost нь өндөр хувийн устөрөгчийн хэт исэл агуулсан гель ба шүдэнд хурдан хугацаанд нэвчин орж дотроос гадна чиглэлд цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн нөхцөлд цайруулалт хийдэг бүтээгдэхүүнээс хамгийн өндөр үр дүн өгсөн бүтээгдэхүүнд тооцогддог. АНУ-ын энэхүү бүтээгдэхүүн үр дүнгээ өгөөд нэлээдгүй хугацааг өнгөрөөж байгаа тул манай эмнэлэг та бүхэндээ шүдээ танан цагаан болгон сэтгэл хангалуун, нүүр дүүрэн инээмсэглэж явахад тань туслах үүднээс энэхүү эмчилгээг хийж байна.

Гэрийн цайруулалт

Сүүлийн үед хүн бүрийн шүдэнд зориулан хийсэн хэвний тусламжтай гэрийн шүд цайруулалт өргөн хийгдэх болсон. Хэв авсны дараагаар шприцэн савалгаатай цайруулах гелээ хэвэндээ хийж өгдөг. Эмч таньд хэр удаан, ямар хувийн цайруулалт зүүх талаар зөвлөсний дагуу та цайруулалтаа хийгээрэй. (30 минутаас 1 цагийн хооронд). Энэхүү цайруулах бүтээгдэхүүн нь мэргэжлийн эмнэлгийн нөхцөлд хийдэг цайруулах бүтээгдэхүүнтэй ижил таны шүдийг дотроос нь цайруулах үйлчилгээтэй.

Авагддаг хэвэндээ цайруулалт хийж байгаагийн давуу тал нь гэвэл таны цайруулах гель дууссан ч та хэвээ дахин авалгүй зөвхөн гелээ л авахад болно. Тиймээс хэсэг хугацааны дараа дахин хэрэглэхэд танд амар байх болно (Жишээ нь: сар хүссэнээрээ кофе уусны дараа өөрийн инээмсэглэлээ эргүүлж авах боломжтой болж байна)

 

FAQ 

Асуулт 1: Шүд цайруулахад ямар бүтээгдэхүүн ашигладаг вэ?

Устөрөгчийн хэт исэл эсвэл карбамидын хэт исэл нь шүд цайруулах бүтээгдэхүүний гол найрлагад ордог.  Хэт исэл нь шүдэнд нэвтрэн орж паалангийн доод давхарга болох тугалмайг цайруулдаг болно.

Асуулт 2: Гадуур худалдаанд зарагддаг Crest White Strips үр дүнтэй юу?

Crest White Strips нь үйлчилгээ өгдөг ч манай эмнэлгийн санал болгож буй мэргэжлийн шүд цайруулалтын системийг бодвол харьцангуй үр дүн муутай  байдаг. Crest White Strips нь устөрөгчийн хэт ислийн бага тунтай гель хэлбэртэй бөгөөд  та түүнийг шүдэн дээрээ туузан савалгаагаар нь наана. Энэ нь яг л та жоргүйгээр толгойны эм авч уун толгойн өвдөлтийг дардаг ч хэрэв та эмчид хандвал илүү үйлчилгээ өндөр эмийг санал болгохтой адил билээ.

Асуулт 3: Цайруулсан шүд хэр удаан үр дүнгээ хадгалах вэ?

Хүн хүнээсээ шалтгаална.

Зарим хүмүүс тамхи татдаг, зарим нь өдөр бүр кофе, өтгөн цай эсвэл вино их уудаг. Эдгээр хоол, хүнс болон зуршилууд нь шүдэнд өнгөр үүсгэдэг. Энгийнээр тайлбарлавал, таны хэрэглэж буй хоол хүнс таны цагаан цамцан дээр толбо үүсгэж байвал энэ нь шүдэн дээр тань бас л толбо үүсгэнэ. Тиймээс та шүдэндээ өнгөр үүсгэх будагтай хүнснээс татгалзаж чадвал төдийчинээ таны шүд цайруулсан үр дүнгээ удаан хадгална. Гэхдээ цайруулалт хийсэн өөр нэгэн давуу тал гэвэл та нэгэнт шүдээ цайруулсан тохиолдолд таны шүдний дотор талын эд буцан өмнөх бараан өнгө рүүгээ хувирах нь удааширдаг. Мөн адил өртөг багатайгаар хурдан хугацаанд эргэн шүдээ цагааруулах боломж бүрдэж байгаа юм.

Асуулт 4: Шүд хэр хугацаанд цайрах вэ?

Үйлчлүүлэгч та ямар төрлийн цайруулах арга ашиглаж байгаа, өөрийн тань шүдний өнгө болон та өөрийн шүдээ хэр цагааруулах хүсэлтэй байгаагаас шалтгаална. Гэрээр цайруулах тохиолдолд та өдөр бүр цайруулж, нийт 10-14 хоногийн турш хэрэглэх шаардлага гардаг. Хэрэв таны шүд нэлээн өнгө нь  хувирсан, бараан өнгөтэй бол хэдэн 7 хоногийн турш шөнө унтаж байх үедээ зүүж байж цайруулах болдог. Харин эмнэлгийн нөхцөлд цайруулах үйлчилгээ авч байгаа бол дунджаар 3 удаагийн ирэлтээр та хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Зарим үйлчлүүлэгчид маань 2 төрлийн цайруулах үйлчилгээг хослуулан хийдэг. Цайруулалтын эхний тунгаа эмнэлэгт хийлгээд дараа нь үргэлжлүүлэн гэрийн нөхцөлд цайруулалтаа хэрэглэн шүдээ хүссэн хэмжээ хүртэл цайруулах боломж байдаг.

Асуулт 5: Миний шүд хэр цайрах бол?

HFS STEM CELL DENTAL CLIINIC-т та шүдээ цайруулах үйлчилгээ авснаар таны шүд 2-3 дахин илүү цайрах боломжтой. Хэрэв таны өөрийн шүд цагаан хэдий ч та цайруулах шаардлагатай гэж үзэн цайруулж байгаа тохиолдолд таны шүдний өөрийн байгалийн өнгө сэргэтэл цайруулах боломжтой. Хэрэв шүдээ илүү цагааруулах хүсэлтэй бол бүрээс болон нүүрэвч хийхийг санал болгож байна.  Циркон болон шаазан материал нь таны хүссэн инээмсэглэлийг бүрдүүлж болохуйц өнгө гарган хийх боломжийг бүрдүүлдэг билээ.

error: Content is protected !!