a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Имплант

Имплант

HFS STEM CELL DENTAL CLINIC-т сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан, суулгасан имплантын үр дүнг сайжруулах, өвдөлт зовиурыг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор PRP, PRF болон Үүдэл эсийн эмчилгээтэй хавсран хийх үйлчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.

HFS STEM CELL DENTAL CLINIC-т имплант хийлгэхийн давуу тал:

  • Үйлчлүүлэгч бүрт зориулсан сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан нарийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгнө
  • Манай эмнэлэгт хандан ирж буй үйлчлүүлэгч бүрт элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээ хийдэг тул эмнэлгээс шалтгаалах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Аливаа мэс ажилбарын дараах хүндрэлээс сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлт зовиур багасгах болон эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор PRP, PRF болон Үүдэл эсийн эмчилгээтэй хавсран хийдэг.

Имплант эмчилгээг амжилттай болгохын тулд бодит үзлэг хийхээс гадна эрүү нүүрний дэлгэмэл зураг, нэмэлтээр СТ зураг авч үйлчлүүлэгч бүрийнхээ ясны нягтаршил, зузаан байдал, зөөлөн эдийг үнэлж дүгнэх болон судас мэдрэлийн салаа явж буй байрлалыг нарийн тогтоон оношлох боломж бүрддэг. Мөн шүдний имплант хийх үед нэмэлтээр яс нөхөх эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг тодорхойлох боломжтой болдог.

Өөрийн шүдийг сэргээх нь

Ямар ч сайн материалтай, чанартай имплант байсан өөрийн шүдийг хэзээ ч орлож чадахгүй. Тиймээс HFS STEM CELL DENTAL CLINIC-ийн хамт олон үйлчлүүлэгчиддээ өөрийн шүдийг хадгалж үлдэх эмчилгээг санал болгон, энэ тал дээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно.

Шүдний эмчилгээний хамгийн сүүлийн авах арга хэмжээ нь авагдсан шүдийг имплантаар орлуулан хийх билээ. Хэдий шүдний имплант нь өөрийн төрөлх шүдийг бүрэн орлож чадахгүй ч гоо зүйн хувьд болон хазах, зажлах, ярих үйлийг хадгалж үлдэх боломжийг бүрдүүлж чаддаг.

Өөр нэг арга бол шүд шилжүүлэн суулгах эмчилгээ. Шүдний оройд үрэвсэлтэй тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийгдэн бүрэн эдгэрсэний дараагаар шүд шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг.  Тухайн авахуулсан шүдний ором орчмын тулгуур эд эрүүл байх тусам шүд шилжүүлэн суулгах боломж бүрддэг.

Сурвалж нь эрүүл хэдий ч паалан болон цөгцний их хэмжээний гэмтэл болон цоорлын үед тухайн шүдийг авч үлдэхийн тулд бүрээс хийн шүдний насжилтыг уртасгана.

 

Шууд Имплант хийх нь

Имплант хийснээс хойш эрүүний ясанд бороолох хугацаа нь дунджаар 45 хоногоос 2-3 сар байдаг.  Үүний дараа цөгц хийснээр эмчилгээ дуусна. Түүшин ясны хувьд эрүүл хангалттай ясны хэмжээтэй байгаа, эрүүл чийрэг биетэй залууст ийм хугацаанд имплант бэлэн болно.

Имплант эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлага нь эдгэрэх хугацааг хамгийн богино байлгахад чиглэж байна. -. Шүдээ авахуулсан тухайн өдрөө шууд имплант суулгах нь илүү түгээмэл эмчилгээний сонголт болоод байгаа билээ.  Шүд авахуулснаас хойш имплант суулгах болон шүд авахуулангуутаа шууд имплант суулгах хоёрыг  хооронд нь харьцуулахад шууд имплант суулгасан тохиолдлуудын үр дүн нь өндөр гарч, илүү амжилттай болж байна. Үүний шалтгаан нь шүд авахуулсны дараа түүшин ясны шимэгдэл болоогүй байх богино хугацаанд имплант суулгах, өндөр чанартай материал болон технологийн дэвшил билээ.

Имплант суулгах үед яс хангалттгүй байвал яс нөхөх эмчилгээг хавсран хийж болдог.

Шууд имплант суулгахын давуу тал:

  • Авахуулсан шүдний ормонд суулгасан имплантыг тойрон түүшин ясанд байгалийн жамаар шүд авахуулсны дараах шиг бороололт үүсдэг
  • Шүдээ авахуулснаас хойш түүшин яс бага багаар шимэгддэг бол шууд имплант суулгах нь энэхүү үйл явцаас зайлсхийх боломж бүрддэг
  • Эмчилгээ хийсэн орчинд өөрөө өөрийгөө эдгээх процессыг нэмдэг ба яс төлжих боломж бүрддэг
  • Эдгэрэх хугацаа богиносдог
  • Шүд авсны дараа түүний ормонд имплантыг суулгаж өгч байгаа болохоор гоо зүйн хувьд болон үйл зүйн хувьд хамгийн сайн үр дүнд хүрч чаддаг

Шууд имплант суулгах ерөнхий үйл явцын дараалал

Эмчлэгдэх боломжгүй болсон буюу ёзоор үлдсэн, хугарч гэмтсэн шүдийг аван түүний оронд имплант суулгахаар төлөвлөнө. Тухайн авах шүдний тойрон эд буюу буйл, тулгуур болж буй яс нь эрүүл байх шаардлагатай.

Буйл, салст болон түүшин ясыг гэмтээлгүй шүдийг авах

Авсан шүдний ормонд имплант суулган шаардлагатай тохиолдолд яс нэмж өгнө.

Суулгасан имплантыг ясандаа бороолох хүртэл  хэсэг хугацаанд хүлээсний дараагаар түүн дээр цөгц хийж, имплант эмчилгээ дуусна. 

FAQ-Түгээмэл асуулт хариултууд:

  1. Том цоорсон шүдээ авахуулан шууд имплант суулгаж болох уу?

Гүн цооролтой шүдийг авалгүй, өөрийн шүдийг аль болох эмчлүүлэн хадгалж үлдэх эмчилгээг бид зөвлөдөг. Хэрэв эмчилгээ хийх боломжгүй, эмчилгээ хийсэн ч үр дүн өгөхгүй тохиолдолд түүшин ясны шимэгдлийн байдлаас хамааран имплант эмчилгээг санал болгоно. Тиймээс том талбай хамарсан буюу гүн цооролтой шүд болгоныг авалгүй сайн оношилгоо хийж байж шийднэ.

  1. Шүд авахуулангуут имплант хийвэл уначихгүй гэж үү?

Үгүй. Имплантыг хүний өөрийн ясанд бага зэрэг өрөмдөж, суулгаж өгдөг ба эргэн тойронд нь нэмэлт яс дахин шинээр үүсч бороолдог. Мөн түүнчлэн энэхүү эмчилгээг эрүүл, хангалттай ясны хэмжээтэй хүнд хийдэг. Хэрэв тулгуур болж буй түүшин ясандаа үрэвсэлтэй болон яс шимэгдсэн үед шүд авсны дараа шууд имплант хийлгүйгээр үрэвслийг дарах эмчилгээг эхлээд хийнэ.

  1. Хэд хэдэн шүдийг зэрэг авахуулангуутаа олон имплант тэр доор нь хийлгэж болох уу?

Үйлчлүүлэгчийн түүшин яс эрүүл ба ясны хэмжээ хангалттай сайн байгаа тохиолдолд боломжтой. Хэрэв тулгуур болж буй түүшин ясандаа өвчлөлтэй бол шүд авснаас хойш 6-8 долоо хоногийн дараагаас имплант суулгах боломж бүрддэг.

  1. Буйлны үрэвсэлт өвчтэй байсан хүнд шүдийг авчаад имплант суулгасны дараа буйлны эмчилгээ дахин хийх шаардлагатай юу?

Тулгуур эдийн үрэвслийг эмчилсний дүнд буйлны үрэвсэл дарагдана. Цочмог явцтай үрэвслээс болж шүд ясандаа 3 мм хүртэл сууж, хөдөлгөөнд орсон  тохиолдолд эхлээд шүдийг аван үрэвсэл дарах эмчилгээ хийнэ. Хэдий үрэвслийн эсрэг эмчилгээ хийж тухайн үрэвслийг эмчилсэн ч дахих магадлалтай байдаг. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиж шүдний эмчид 6 сар тутамд үзүүлж байх хэрэгтэй.

  1. Зөвхөн буйл үрэвссэн бол шүдийг аван имплант хийж болох уу?

Үрэвслийн түвшингээс шалтгаалж шүдний  өнгөр чулуу авах эмчилгээ хийдэг. Хэрэв үрэвслийн процесс их явагдсан, шүдний түүшин яс их хэмжээтэй шимэгдэн шүд хөдөлгөөнд орсон, эмчилгээ авхааргүй тохиолдолд шүдийг авна. Шүдний хөдөлгөөн нь 3-р зэрэгт хүрч, буйлны эмгэг хөндийн гүний хэмжээ нь 5 мм-ээс дээш ба тухайн шүд 5 жил хүрч чадахааргүйгээр үрэвсэл үүссэн бол шүдийг авдаг. Ийм тохиолдолд шүдний тойрон эд, ясыг хамгаалан эмчлэх зорилгоор шүдийг авдаг.

  1. Үрэвсэлтэй шүдтэй байсан хүнд хэдийд имплант хийж болох вэ?

Ихэвчлэн үрэвсэлтэй шүдийг авснаас хойш 6-8 долоо хоногийн дараагаас имплант суулгадаг. Хэрэв үрэвсэл нь буйл, түүшин яс руу их хэмжээтэй тархсан байсан бол 3 сар орчим шаардагддаг.

error: Content is protected !!