Яс нөхөн шилжүүлэх
Шүдгүй болсноос хойш тухайн авагдсан шүдний ором орчмын түүшин ясны нягт, бат бөх байдал алдагдан түүний өндөр болон өргөний хэмжээ багасдаг. Тиймээс имплант суулгахад тогтцыг сайжруулах зорилгоор яс нөхөх шаардлага гардаг.
Хэзээ яс нөхдөг вэ?
Шүдээ авахуулснаас хойш түүшин ясны чанар болон хэмжээний хувьд алдагдал үүссэн байдаг. Тиймээс шүдний имплант суулгахад түүний тогтцыг сайжруулах зорилгоор яс нөхөн эмчилгээ хийх шаардлагатай болдог. Түүшин ясны бүтцийг шалгасны дараагаар яс нөхөн эсэхийг шийддэг. Үйлчлүүлэгчийн эмчилгээний түүх, чихрийн шижин болон остеопороз өвчнөөр өвчилсөн эсэхийг шалгах ба СТ-ээр зураг аван хагалгааны явцад хэр хэмжээтэй яс шаардагдахыг тооцоолно.
Яс нөхөх эмчилгээ гэж юу вэ?
Шүдний имплантын тогтцыг нэмэгдүүлж, үр дүнг сайжруулах зорилгоор түүшин ясанд яс шилжүүлэн суулгаж буй мэс ажилбарыг яс нөхөх эмчилгээ гэнэ. Аутологи, аллоген, гетероген болон синтетик яс гэсэн ясны материалын сонголтоос шүдний эмч нар түлхүү ашигладаг. Яс нөхөх эмчилгээний процесс:
- Имплант суух орчмын түүшин ясны хэмжээ болон нягтаршлыг шалгана. Ингэснээр ямар төрлийн ясыг хэр хэмжээтэй хийх шаардлагатайг тогтоож өгөхөд тусладаг.
- Яс нөхөлт хийх хэмжээг тогтоох үедээ түүшин ясны төлөв байдал, имплант суух байрлал болон имплантын хэмжээнээс шалтгаална.
- Имплант суулгасны дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих нь имплант ястай амжилттай холбогдон бороололт үүсэх эх үүсвэр болдог.
- Суулгасан имплант нь түүшин ястай амжилтай бороололт үүссэний дараагаар имплант эмчилгээний хамгийн сүүлийн шат болох цөгц хийгдэнэ.