a

Lorem ipsum dolor sit amet, consectetuer. Proin gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum.

+ 0800 2466 7921

Office@Medigroup.com
34th Avenue New York, W2 3XE

Саяханы бичлэг

Follow Us On Instagram

+976 7014 1881

contact@stemcellmongolia.com

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

Юнион Бюлдинг, Б блок, #203

Сошиал
 

Орчин цагийн АУ-ны чиг хандлага, хүнийг өөрийнх нь эсээр эмчлэх боломжтой боллоо

Орчин цагийн АУ-ны чиг хандлага, хүнийг өөрийнх нь эсээр эмчлэх боломжтой боллоо

Хүний бие олон төрлийн эсээс тогтдог хэдий ч ердөө үр тогтсон өндгөн эсээс бүх амьдрал эхэлдэг билээ. Энэхүү эс нь олон төрлийн үйл явцын нөлөөн дор дахин дахин хуваагдан олширсоор нэгэн биеийг бүрдүүлдэг. Хүн бүрэлдэн бий болохын тулд олон тооны олон янзын эсүүд /нүд, чих, хамар, элэг, бѳѳр зэрэг/ нэг эсээс ялгаран хѳгждөгийг шинжлэх ухаан аль хэдийн баталсан. Тэдгээр нь маш нарийн зохицуулалттай байдаг.

Үүдэл эс гэж юу вэ?: энэ нь өөрөө өөрийгөө олшруулах чадвартайн дээр шаардлагатай тохиолдолд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эсүүд байдаг.

Нэг үгээр хэлбэл, үүдэл эс нь хэвийн физиологийн үйл явц /жирэмслэх үед/ болон ямар нэг осол гэмтлийн үед аль нэг эд эс шаардлагатай үед нөхөн төлжих болон олшрох замаар нэгэн биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Тиймээс энэ төрлийн эсийг  “бичил эмч нар” гэж хэлж болох юм.

Уг “бичил эмч” үхсэн эсийн оронд шаардагдах шинэ эсийг нөхөн төлжүүлдэг шинж чанарыг нь ашиглан ямар нэг өвчин туссан хүмүүсийг эмчлэх боломж бүрдээд буй.

Хүний биеийн бүх эрхтэнд үүдэл эс байдаг хэдий ч орчин цагийн анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар ашиглах боломжтой, эмчилгээний үр нөлөө нь судлагдан тогтоогдсон 3 төрлийн эс байдаг. Үүнд: ясны чөмөгнөөс гарган авсан үүдэл эс, хүйн судаснаас /цуснаас/ ялган авсан үүдэл эс болон өөхний эдээс ялган авсан үүдэл эс багтдаг.

Тэгвэл үүдэл эсийг гарлын хувьд 3 ангилдаг. Үүнд:

  • Үр хөврөлийн үеийн үүдэл эс буюу үр хөврөлийн хөгжлийн эхний 7 хоногт байдаг
  • Нас бие гүйцсэн үеийн буюу эдийн үүдэл эс /ургийн хөгжлийн үеэс насан туршид байдаг эсүүд/
  • Өдөөгдсөн үүдэл эс буюу лабораторийн нөхцөлд гарган авсан үүдэл эс

Үүдэл эсийг чадварынх нь хүрээнд 5 хуваадаг. Үүнд:

  • Тотипотент эс

Ихэс, үр хөврөл болон биеийн бүх л эс болон ялгаран хөгжих чадвартай эс

  • Пльюрипотент эс

Биеийн бүх л эс болон ялгаран хөгжих чадвартай эс

Эдгээр эсийг үр хөврөлийн үеийн үүдэл эс гэдэг

  • Мультипотент эс

Эд, эрхтэн, эрхтэн системийн хүрээнд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эс

Мөн энэ төрлийн үүдэл эсийг НАС БИЕ ГҮЙЦСЭН ҮҮДЭЛ ЭС ГЭДЭГ

Энэ төрлийн эсийг ясны чөмөг, өөхөн эд зэргээс ялган авах боломжтой

  • Олигопотент эс

Цөөн хэдэн төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эс

  • Юнипотент эс

Өөрөө өөрийгөө хувилан олшруулах болон 1 төрлийн эс болгон ялгаран хөгжих чадвартай эс

Өөхний эдээс гарган авсан үүдэл эс нь нөгөө 2 аргаар ялган авсан үүдэл эсийн эмчилгээтэй харьцуулахад нэг удаагийн эмчилгээнд хэрэглэгдэх эсийн тоо их байхын дээр өвчтөнд зовиур, өвдөлт багатай, олон удаагийн давтан эмчилгээнд орох боломж илүү байдаг.

Өөхний эдээс гарган авсан үүдэл эс гэдэг нь өвчтөн/үйлчлүүлэгчээс авсан эдээс үүдэл эсийг нь ялган эргэн  өөрт нь хэрэглэх тул ямар нэг ёс зүйн хэм хэмжээ, хууль зөрчсөн асуудал байхгүйн дээр эдийн тохирлын хувьд өөрийнх нь эсийг хэрэглэдэг тул ямар нэг сөрөг үр нөлөө байдаггүй.

Өөхний эдээс гарган авсан үүдэл эсийг I ба II хэлбэрийн Чихрийн шижин, Чихрийн шижингийн үеийн шарх, үе мөчний өвчнүүд, түлэнхийн шарх, спортын гэмтэл, үс халцрал, арьс гоо заслын чиглэлээр эмчилгээнд ашигладаг бөгөөд энэхүү эмчилгээ нь олон улсын судалгаа, шинжилгээний дүнд батлагдан гарсан, өргөнөөр хэрэглэгдэж байгаа арга юм.

Орчин цагт үүдэл эсийн эмчилгээг хэрэглэх болсон гол шалтгаан хамгийн давуу тал нь хүнийг өөрөө өөрийнх нь эсээр эдгээхийн дээр доорх үр нөлөөг үзүүлдэг нь гол шалтгаануудын нэг болж байна. Үүнд:

  • Гэмтсэн эд эсийг нөхөн сэргээнэ
  • Амьдралын чанарыг сайжруулна
  • Дархлаа дэмжинэ
  • Залуужуулна
  • Гаж нөлөөгүй

Гэмтсэн эд эсийг нөхөн сэргээнэ

Олон янзын учир шалтгааны улмаас гэмтсэн эс, эд, эрхтний үйл ажиллагааг буцаан сэргээх, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд үүдэл эс маш чухал байдаг. Энэ нь үүдэл эсийн өөрийнх нь үйл ажиллагааны гол үндсэн зарчим болох эс өөрөө өөрийгөө олшруулах, шаардлагатай шинэ төрлийн эс болон ялгаран хөгжих чадварт нь оршдог байна Тиймээс үүдэл эс нь бие дэх гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх, шаардлагатай эсийг бий болгохын зэрэгцээ, шаардлагатай биологийн идэвхит шингэнүүдийн нийлэгшилтийг идэвхжүүлснээр эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг.

Амьдралын чанарыг сайжруулна

Үүдэл эсийн эмчилгээний бас нэг гол нөлөө нь удаан, ужиг явцтай байсан эмгэг, өвдөлт бүхий эд эрхтний үйл ажиллагааг сайжруулан эмчлэх замаар өвчний өвдөлт, сэдрэлтийг бууруулах буюу арилгах чадвартай байдаг. Ингэснээр өвчтөн өвдөлт зовиургүй болж хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг олгож өгдөг.

Дархлаа дэмжинэ

Өөхний эдээс гарган авсан үүдэл эс нь маш олон төрлийн биологийн идэвхит бодисуудыг ялгаруулан, хүний биеийн дархлааны эсүүдийн үйл ажиллагааг зохицуулах чадвартай байдаг.

Мөн биеийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах дотоод шүүрлийн олон төрлийн үйл ажиллагаанд оролцож хянан зохицуулж байдаг. Үүнд:

  • Хүний биеийн энергийн эх үүсвэр
  • Хүний бие дэх инсулины хэмжээг зохицуулах
  • Өөх тосны солилцооны зохицуулга
  • Стрессийн зохицуулга
  • Цусны урсгал, судас шинээр үүсэх үйл явц
  • Судасны нарийслын үйл ажиллагаа зэрэг болно

Залуужуулна

Бүх эд эрхтнийг нөхөн төлжүүлэх, эмчилгээний маш өндөр нөлөөтэй байдаг. Мөн хүний үсний ургалтыг сайжруулах, халзралтыг арилгах, арьсны уян хатан чанарыг сайжруулан, үрчлээг багасгах болон арилгах чадвартай.

Гаж нөлөөгүй

Хүнийг өөрийнх нь эсээр эмчилж байгаа тул ямар нэг сөрөг, гаж хариу урвал байхгүй байдаг.

error: Content is protected !!