Алсын хараа
Эмчилгээний шинэ арга технологи, инновацийг эрэлхийлж, Монгол улсад нэвтрүүлэх боломжийг судлах
Бидний эрхэм зорилго
Дэлхийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан шинэ дэвшилтэт, аюулгүй эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээг хүн бүрт хүртээх
Бидний үнэт зүйл
- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, нууцлалын аюулгүй байдал
- Шинэ дэвшилтэт технологи, салбарын инноваци
- Мэдлэг чадвартай боловсон хүчин
- Үр дүнтэй эмчилгээний арга
Healthy Four Season LLC (HFS) нь дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагад суурилсан, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтад тулгуурласан, аюулгүй, өндөр үр дүнтэй эмчилгээний аргуудыг Монгол улсад нэвтрүүлэх үндсэн зорилго тавин хүн бүрт энэхүү инновацилаг дэвшилтэт арга барилыг хүртээмжтэй хүргэх зорилттойгоор ажиллаж байна. Энэ жил бид анхныхаа клиникийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаа бөгөөд манай клиник нь үүдэл эсийн эмчилгээ, клиник лаборатори, шүд болон нүүр амны засал зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байна.
Үүдэл эсийн клиник нь Монголчууд төдийгүй бусад улсын иргэдэд, аюулгүй, эрсдэл багатай орчинд чанарын өндөр түвшинд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх бөгөөд Япон, Солонгос зэрэг оронд сурч мэргэшсэн эмч нарын баг удирдан ажиллах юм. Эс эд нөхөн сэргээх, арьс гоо засал болон шүд зэрэгт сүүлийн үеийн үр дүн өндөртэй эмчилгээг Монгол улсад нэвтрүүлж байгаадаа бид баяртай байна. Манай клиник нь бүхий л төрлийн эрүүл мэндийн оношилгоо үзлэгийг өөрийн лабораторид хийнэ.
Дэлхийн анагаахын шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт үр дүнтэй эмчилгээгээр тодроод буй үүдэл эсийн эмчилгээг бид Монголдоо анхлан нэвтрүүлж, та бүхэндээ санал болгож байна.
Та бүгдийг хүрэлцэн ирж биднээс эмчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө авахыг урьж байна.